Ургац өмнөх жилийнхээс давсан байна

Ургац хураалтын эцсийн дүнгээр 135.7 мянган тонн үр тариа, 107.8 мянган тонн төмс, 70.2 мянган тонн хүнсний ногоо, 10.7 мянган тонн малын тэжээлийн ургамал, 12 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Нийт хэрэгцээний төмсийг 100 хувь, хүнсний ногоог 40 хувь, гурилын 32.6 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ. Хоёр дахин их тариа хурааж, төмс, хүнсний ногооны ургац үлэмж өссөн нь тариалангийн салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд санхүүгийн болон бага оврын техник трактороор хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, нөгөө талаас зуншлага сайтай байсны үр дүн гэж үзэж байна.
2006 оны ургац хураалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсантай холбогдуулан тариалан эрхлэх шинэчилсэн технологийг тууштай нэвтрүүлэх, усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачилга гаргаж ажиллахыг Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасан байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button