Хөвсгөл нуурын усанд түлш алдагдаагүй байна

Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолд тавигдсан ОХУ-ын БН Буриад улсын Нуур судлалын эрдэм шинжилгээний лабораторийн Дюбовский хэмээх катер онгоцны сүүл хэсэг живжээ. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газар Буриадын Иргэний хамгаалалт, онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдэн хамтран ажилласан байна. Хөвсгөл аймгийн засаг даргаар ахлуулсан онцгой байдлын, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны хяналтын байцаагчид оролцсон ажлын хэсэг БНБуриад улсаас ирсэн хүмүүстэй хамтран газар дээр нь үзлэг хийж шалтгаан нөхцөлийг тогтоож, холбогдох арга хэмжээг авчээ.
Ажлын хэсгийн дүгнэлтээр уг онгоцонд 300 литр орчим түлш байгаа бөгөөд онгоцны сүүл хэсэг живэх явцад моторын тос, түлш моторын өрөөнд бага хэмжээгээр алдагдсан, харин нуурын усанд алдагдаагүй байна гэж дүгнэсэн байна. Буриадаас ирсэн мэргэжилтнүүд моторын өрөөнд устай холилдсон түлшийг насосоор соруулж, онгоцыг тэнцвэржүүлж, усны түвшинг хэвийн байдалд оруулснаар цаашид онгоц живэх аюулгүй болж уг ажиллагаанд Хөвсгөлд томилогдсон ажлын хэсэг хяналт тавьж байна.
Онгоцны ёроол цоорч, шатахуун нь далайн мандалд тархаж плёнк үүсгэж байгальд хохирол учруулж байна гэсэн хэвлэлийн мэдээлэл нь үнэн байдалд нийцэхгүй ташаа мэдээлэл байжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button