Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч Ц.Цэнгэлд дор дурьдсан арга хэмжээ авахыг үүрэг болгов. УБТЗ нийгэмлэгийн зүтгүүрийн парк хэт хуучирсан, түүний засварын чанар шаардлага хангадаггүй байдлыг харгалзан үзэж хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүрийн аж ахуйг шинэчлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах, төмөр замын тээвэрлэлтийн технологийн мөрдөлт, ажилчдын сахилга, хариуцлага, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төмөр замын салбарт одоо мөрдөж байгаа холбогдох дүрэм, журам, заавруудыг боловсронгуй болгохыг даалгалаа. Гурван хүний амь хохироож, 110 сая төгрөгийн хохирол учруулсан энэ ослын шалтгаан болох ажилтнуудын үйл ажиллагаанд технологийн дагуу тавих хяналт шалгалтыг сулруулсан УБТЗ нийгэмлэгийн удирдлагуудад холбогдох хариуцлага тооцохыг үүрэг болгов. Одоогийн байдлаар УБТЗ-ын дунд албан тушаалын 18 хүнд арга хэмжээ аваад байна.

Монголын мэдээ сонин 235 /2011/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button