Бөхчүүд дуулж, бүжиглэж, нугарна

Тус сэтгүүлийн редакцийнхан ирэх сарын 4-ний өдөр улсын цолтой бөхчүүдийг UB Раlaсе-т дуулуулж, бүжиглүүлж, нугаруулах гэнэ. Нийтдээ 30 бөхийг хооронд нь авьяасаар уралдуулснаас18 бөх шалгарч үлдээд байгаа аж. Аварга А.Сүхбат, Д.Сумъяабазар, арслан Д.Азжаргал нар дуучдаар шалгарсан бөгөөд харцага Б.Гантогтох, заан Д.Одгэрэл, Мягмарсүрэн, Рагчаа, харцага Нармандах, Батбаяр, начин Цогтжаргал, Азжаргал гээд нэлээд хэдэн бөх энэ цэнгүүнд оролцох гэнэ. Заан Д.Одгэрэл циркийн үзүүлбэр үзүүлэх бол цэргийн арслан Г.Цэсэнхүү уран нугарах юм байна. Бөхчүүд 60 хүний оркестртой, зохиолын, ардын дууг амьдаар дуулах гэнэ.

Ардын эрх сонин 235 /2011/
Ж.Бат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button