Гишүүдэд олгосон их хэмжээний мөнгөнд аудит хийлгэхийг хүслээ

УИХ-ын гишүүдэд Засгийн газраас олгож буй олон сая төгрөг ард түмний эрх ашгийн төлөө зарцуулагдаж байгаа эсэхэд аудит хийлгэх хүсэлтэй байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Тэд энэ талаараа УИХ-ын дарга Ц.Нямдоржид шаардлага хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа сонгогчдод ил тод, нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа аж. Мөн Үндсэн хуулийн 3.1-д Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой, 14 дүгээр зүйлд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой гэсэн заалтууд зөрчигдөж байна. Иймд УИХ-ын гишүүдэд 2000-2004 онд олгосон 10 сая , 2004-2006 онд олгосон 100 сая төгрөг юунд зарцуулагдсаныг гишүүн тус бүрээр гаргаж олон нийтэд мэдээлэхийг шаардаж байгаа аж. Тэд уг шаардлагаа Үндсэн хуулийн цэц, Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button