Энэ жил өвөлжилттэй холбоотой маргаан гарахгүй

Өгсөн даалгавраа Ерөнхий сайд эргэж шалгалаа. Цаг зуд хүндэрвэл өвөлжилттэй холбоотой маргаантай асуудал урьд жилүүдийн адил гарахгүй, отрын зохицуулалтын гэрээг холбогдох аймгуудтай бүрэн хийсэн гэж Хүнс Хөдөө аж ахуйн яамны удирдлагууд мэдээлээд 2006-2007 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2006 оны 12 дугаар сард баруун ба төвийн нутгаар, 2007 оны 1-2 дугаар сард төвийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас их орох төлөвтэй байгаа тул мал өвөлжилтийн явцад тогтмол хяналт тавьж, зохицуулалтын шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, улсын нөөцийн цэг, салбаруудад удаан хадгалагдсан өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг судлан үзэж шийдвэрлэх талаар санал боловсруулан 2006 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт тус тус даалгав.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button