Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Буш 2003 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх санаачилга /Proliferation Security Initatiүes-PSI/-ыг албан ёсоор зарласан билээ. Энэ санаачилгын дагуу хамтран ажиллахыг дэлхийн бусад оронд уриалсан бөгөөд дэлхийн 60 гаруй орон дэмжихээ илэрхийлээд байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Бушийн 2005 оны 11 дүгээр сард манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчдөөс хийсэн хамтарсан мэдэгдэлд Монгол Улс Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Уг санаачилгын үндсэн зорилго нь үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг зөөвөрлөх систем, холбогдох бусад материал, ийм төрлийн зэвсгийг ашиглах сонирхол бүхий улс, бусад этгээдийн хооронд газар, агаар, усаар дамжуулах, солилцох үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлтаар таслан зогсооход оршино. Манай улс Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх санаачилга болон хориглох зарчмуудын тухай мэдэгдлийг дэмжсэн тухай ноотыг 2006 оны4 дүгээр сарын 7-ны өдөр АНУ-ыг Элчин сайдын яаманд гардуулсан билээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button