Н.Батцэцэг Бидний зорилго бол АНУ-ын найруулагчтай хамтарч ажиллах

-Та хоёр Америкт очоод удаж байна уу?
-Бид гэр бүлээрээ АНУ-д ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Жил шахам болжээ.

-Яаж шуухан амьдарч байна даа?
-Яахав, дажгүй л амьдарч байна.

-Ямар зорилгоор Америкт явсан юм бэ?
-Бидний гол зорилго Америкийн уран бүтээлчидтэй танилцаж боломж олдвол хамтарч ажиллах. Бас кино хийчих санаатай энд ирсэн.

-Тэгээд ажил бүтэмжтэй байна уу?
-Эхнээсээ бүтэмжтэй л явж байна. Ганц нэг найруулагч, продакшнтай холбоо тогтоолоо. Бас хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Ойрноос хэлэлцээ маягийн юм хийх байх.

-Таныг АНУ-д Жинжиймаа киногоо DҮD-нд буулган борлуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Yнэн. Киногоо DҮD-нд буулгах ажлыг Монголд байх үедээ бодож олсон юм. Харин энд ирээд гүйцэтгэлийг нь хийлээ. Гайгүй сайхан бичлэгтэй кино болж чадсан шүү. Гүйлгээ нь ч нэг хэсэг сайн байлаа. Уг кино нь өөрөө сэтгэлийн хатуужил, ухааны саруулаар амьдралыг даван туулж буй бүсгүйн тухай өгүүлдэг гэдгийг монголчууд сайн мэдэх байх. Иймэрхүү өнгө аястай киног америкууд их сонирхдог юм билээ. Тэр хэрээр ч гүйлгээ нь сайн байсан. Киног маань Америкийн хэд хэдэн найруулагч шохоорхсон шүү.

-О.Машбатыг Америкийн найруулагчтай хамтран кино хийж байгаа гэсэн?
-Яг хамтарч байгаа юм биш л дээ. Нэг кинонд нь л хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа юм. Түүнээс биш хамтарч кино хийсэн юм байхгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button