Н.Алтансүх удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Энэхүү ассамблейд улс орнуудын хөгжилт шинжлэх ухаан, технологийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, шинжлэх ухааны чадавхийг нэмэгдүүлэх, бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1998 онд байгуулагдсан холбооны 2007-2008 оны ажлын төлөвлөгөө, төлөв, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Холбооны ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ли Жинхай, Дэд ерөнхийлөгчөөр Бангладешийн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Шамшир Али, Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч Н.Алтансүх болон Филиппин, Малайз, Пакистаны Шинжлэх ухааны Академийн төлөөллийг сонгосон байна. Ирэх хоёр жилд Монголын эрдэмтэд Холбооноос хэрэгжүүлэх Цэвэр ус, Газар хөдлөл, Эрсдлийн менежмент, Өв соёлыг хамгаалах зэрэг Азийн академиудын хамтарсан төслүүдэд оролцох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button