75 гр хар тамхи, 460 гр цэвэр алт, 600 гр тэсрэх бодисыг нисэхийн гааль илрүүлсэнгүй

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-ын нягтлан эмэгтэйд халдсан талаарх мэдээллийг ТЕГ-аас эрс няцаалаа. Тэд Өмнөговь-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд иргэний нисэхийн салбар дахь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны түвшин, бэлэн байдлыг шалгах сорилтонд энгийн иргэд хамрагдаагүй гэсэн тайлбарыг өгөөд байна. Энэ асуудлын дагуу өчигдөр ТЕГ, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. Тэд хэлэхдээ Өмнөговиос Улаанбаатарт ирсэн бүх зорчигчид буусан, онгоцны бүхээг хоосон, урьдчилан тохиролцож уг ажиллагаанд оролцсон дөрвөн иргэн байсан. Энэ цогц арга хэмжээний үеэр зөвхөн зорчигчдийг барьцаалах боломжийг туршсан төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудлаар 75 гр мансууруулах бодис, 460 гр цэвэр алт, 600 гр тэсрэх бодисыг зорчигчийн дүрээр гар цүнхэнд хийж оруулахад тус буудлын аюулгүй байдлын алба, гаалийн ажилтнууд өөрсдийн багаж хэрэгслээр шалгасан боловч илрүүлээгүй оруулсан. Мөн нууцаар нэвтрүүлсэн тэсрэх бодисоос зарим хэсгийг нь хүлээлгийн танхимын тодорхой цэгт байрлуулах туршилт хийхэд мөн л илрүүлж чадаагүй юм. Энэ арга хэмжээ нь Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 11 дүгээр сарын 17-нд ТЕГ-т ирүүлсэн албан хүсэлтийн дагуу явуулсан хэмээн мэдэгджээ. Сорилтын бодит түвшинд аль болох нийцүүлэх, урьдчилан бэлтгэгсэн бодит түвшинг тогтоох зорилгоор явуулсан тул нэлээд гэнэтийн шинжтэй болсон гэв. Үүний хариуд Ерөнхий сайд сорилтын явцад илэрсэн алдаа дутагдлыг цаашид анхаарч ажиллах талаар Иргэний нисэхийн удирдах газар, ГЕГ-ын удирдлагуудад үүрэг болгосон байна.

2006.11.30 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button