Иргэний хөдөлгөөнүүд 250 саяыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

УИХ хууль тогтоох үндсэн үүргээсээ ухарч, гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар гартаа авч, засаглалын эрх мэдэл хуваарилах ардчилсан зарчмаас илт ухран сонгогч түмний эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байна гэж Миний Монгол-газар шороо хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар ярив.
УИХ-ын тойрог бүрт 250 сая төгрөг олгоно гэдэг нь угтаа УИХ-ын гишүүд 2008 оны сонгуулийн сурталчилгаа хийсэн хэрэг болно. Улсын төсвөөс санхүүжүүлж, шударга ардчилсан сонгууль хийх зарчмыг эдийн засгийн аргаар устгаж байгаа нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа гэнэ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын тойрог гэх тодорхойгүй нэгжид татвар төлөгчдийн асар олон тэрбум төгрөгииг төвлөрүүлэн зарцуулах гэж байгаа нь яавч эвлэрч болшгүй үйлдэл гэж иргэний хөдөлгөөнүүд үзэж байна.
УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хуулийн Улсын Их Хурлын гишүүний нэрээ буюу эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах-ыг хориглосон заалтыг бүдүүлгээр зөрчиж байгааг Монголын үндэсний фронт хөдөлгөөнүүдийн нэгдэл эре буруушаан эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүд ийм бусармаг шийдвэр гаргахгүй байх, 250 саяас татгалзахыг тэд уриалаад, хэрэв олон нийтийн шударга шаардлагыг хүлээн авахгүй, хууль бус үйлдлээ гүйцэлдүүлбэл Монголын олон мянган сонгогчид эрс шийдвэртэйгээр тэмцэх болно гэдгийг сануулж байна.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Б. Анхцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button