Улс төрийн намуудад хандсан уриалга

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан ардчилсан шударга сонгууль явуулах зарчим, иргэний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж, хууль тогтоох засаглалыг гүйцэтгэх засаглалын дарамтанд оруулж буй ухамсаргүй үйлдэл юм.
Улсын төсвийг Засгийн газраас УИХ-д оруулан батлуулж, орон нутагт хуваарилагддаг байтал УИХ-ын сонгуулийн тойрог бүрт улсын төсвөөс 250 сая төгрөгийг гаргахаар хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулиудыг зөрчиж байна.

Түүнчлэн энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн үеэр амласан хоосон амлалтаа улсын төсвөөр гүйцэлдүүлэх, нэр хүндээ өсгөх гэсэн намуудын бусармаг арга ба 2008 оны сонгуулийн сурталчилгааг одооноос улсын төсвөөр хийж байгаа шударга бус алхам юм. Нөгөө талаар хууль тогтоох байгууллага өөрөө авилгалд өртөж байгаа хэлбэр хэмээн ойлгогдож байна.
Улсын төсвийг улс төрийн намуудын явцуу эрх ашигт нийцүүлэх бус, Монгол Улсын бүсчилсэн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, зам, харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг улсын хөгжил, ард түмний амьдралд бодитой хувь нэмэр болохуйц салбарт хөрөнгө оруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ хэмээн МУНН үздэг.

Иймд 2007 оны улсын төсвийн хуулийн хэлэлцүүлэгт шударга зарчмаар хандаж, дээрх олхиогүй үйлдлээсээ татгалзахыг улс төрийн намуудад уриалж байна.

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМ

2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button