Эцэг эхийн оролцоо залуу гэр бүлийн салах үндэс болдог

-Хүргэн /бэр/-ийн хүлээж авамгүй дадал, зуршил. Жишээ нь олон жилийн туршид хадам эх халбага, сэрээгээ тогтсон нэг газар хийгээд заншчихсан байтал бэр ирээд өөрчилж бужигнуулах. Үүнд таатай ханддаг хадам эх ховор шүү.
-Аж ахуйгаа эрхэлж чадахгүй байх. Ихэнх бэрүүд мөнгө төгрөгөө зөв зарцуулж чадахгүй онцын шаардлагагүй тансаг хэрэглээнд зориулдагт хадам ээж нар тун таагүй ханддаг. Мөн rap доорхи материалыг ашиглаад аятайхан хоол хийчихэж чадахгүй их зардал, чирэгдэл гаргадагт дургүйцдэг. Гэх мэтчилэн тоочоод байвал үл ойлголцох асуудал их байна. Ахмадуудад чухам тэдний амьдралын хэв маяг хамгийн зөв санагддаг байхад залууст хоцрогдсон хорголоо тоолсон уйтгартай санагдана. Ахуйн чанартай иймэрхүү зөрчилд асуудлыг зөвшилцөж шийдэх нь бараг боломжгүй байдаг. Учир нь аль аль нь өөрийнхөө зөв гэдэгт эргэлзээгүй байх нь хэцүү л дээ.
Тиймээс боломж гарвал залуус тусдаа амьдарч, өөрсдийнхөө алдаан дээр суралцсан нь дээр. Хэдий тийм мөнгө хуримтлуулж амжаагүй залуу гэр бүл /нэг нь оюутан, эсвэл хоёул оюутан/ эцэг эх, хадмындаа амьдрахаас өөр яах ч билээ. Эх-хүү-бэр асуудлыг авч үзвэл эмэгтэйчүүдийн зөрчлийн цаана эр хүний төлөө санаандгүй тэмцэл явагдах мэт. Би түүнийг тээж, төрүүлж, өсгөсөн. Миний муу хүү. Гэтэл нэг цадиггүй охин ирчихээд дарамтлах нь. Гайгүй байлгүй, ихэнх эхчүүд иймэрхүү бодлын улмаас бэртэйгээ зөрчилдөж, бүр үзэн ядахдаа тулах нь бий. Залуу бүсгүй ч нөхрөө өөрийн талд татна. Хоёр хайртай хүний алиных нь талд орохоо хүү мэдэхээ болино. Аль нэгийн өмөөрсөн үг хэлбэл, нөгөө тал нь гомдоно. Хадам эцэг голчлон төвийг сахисан байр суурьтай бөгөөд эхнэрээ дагасхийнэ. Хүүгээ гэвэл бэрээ, охиноо гэвэл хүргэнээ гэсэн сайхан үг байдаг. Энэ зарчмын дагуу л явах хэрэгтэй. Ер нь залуусын асуудалд оролцохгүй, бага оролцох нь хамгийн зөв хувилбар гэж зарим сэтгэл зүйчид үздэг. Хүргэн /бэр/-тэй харилцан дасахад багагүй хугацаа шаардагдана. Иймд зарим зүйлийг мэдээгүй юм шиг өнгөрөөх, буулт хийх, харьцааг хурцатгахгүй байх, хоёр талд тохиромжтой шийдэлд хүрэх зэрэг ахмадууд бас уян хатан, хүлээцтэй хандаж байвал нэн тустай.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button