Насны зөрүүтэй гэр бүл үе тэнгийн хосуудаас урт насалдаг

Уламжлал ёсоор нас тогтсон эр залуу бүсгүйн хоорондох гэрлэлтийг нийгэм таашаан хүлээн авдаг сэтгэл зүйтэй. Нийгэмд тодорхой байр суурьтай, амьдралын туршлага, эд материалын чадавхи арвинтай эр нөхөр залуу эхнэрээ цаашид аваад явах, тэжээх тэтгэх, хайрлаж хамгаалах чадвар илүүтэй гэж эртнээс үзэж ирсэн. Залуу бүсгүйчүүд болохоор мөнгөний гачаал, амьдралын ядмаг орчноос залхаж зугтахдаа нас тогтсон, чинээлэг эрд мордохыг хүсэмжлэх нь бий. Харин залуу эр, ахимаг/ 10-20 нас/ насны эмэгтэйн хоорондох гэр бүлийн холбоог нийгмийн уур амьсгал таатай хүлээн авдаггүй. Монголчууд эмэгтэй хүн нөхрөөсөө гурван насаар илүү байвал сайн гэдэг. Гуравхан насны зөрүү бол төдийлөн мэдэгдэхгүй. Гэтэл нөхрөөсөө 6, 7,10,11,12 насаар ахимаг бол яах вэ. Элдэв цуу яриа, хардлага таамаглал, тохуурхал тасардаггүй. Янз бүрийн бэрхшээл гарна. Гол нь нийгмээс гадуур, бүрэн тусгаар байдлаар хүн амьдрах боломжгүй тул заавал харьцах шаардлага гарна. Үүнд нилээд төвөгтэй асуудалтай тулгарах нь байдаг. Эхнэр 15 насаар, магадгүй 8-10 насны зөрүүтэй нөхрийнхөө найз нөхдийн дунд орохоор ярих сэдэв илт хомсдох нь бий.
Тэдний дурсамж, сонирхол, хүсэл эрмэлзэл танд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Тэр бүү хэл гэнэн хонгор санагдаж асуудлыг ойлгохгүй, сонирхолгүй байж болно. Залуус нилээд аминч үзэлтэй тул тэдэнтэй нөхөрлөх амаргүй. Тэдний найз гэх годгоносон, шооч охидтой ч та хэл амаа ололцохгүй л болов уу. Өвөр зуураа таныг шоолж эмгэн гэж дууддаг юм бил үү. Эрэгтэй найз нөхөд нь ч түүнд таны насыг байнга сануулдаг биз. Ийм тохиолдолд насаар ахимаг эмэгтэй залуу харагдах гэж их хичээдэг. Үүнээс болж стресст орох нь бий. Зөвхөн энэ байдлаас болж эвсэг, хайр сэтгэлтэй хосууд салах нь цөөнгүй. Үнэн хэрэгтээ насны зөрүүтэй байх нь тийм аймшигтай зүйл бус. Сайн тал ч их бий. Насаар ах партнёр ил үү хүлээцтэй, жижиг сажиг зүйлээр хөөцөлддөггүй, голыг нь олж харж чаддаг. Таныг шаналгаж буй зүйлийг тэрээр даван гарч байсан тул сайн зөвлөгч болно. Залуу, эрч хүчтэй партнёр эрэгтэйд таалагдахын тулд та илүү идэвхтэй амьдралын хэв маягт шилжиж, биеэ арчилж тордох, залуус юу сонирхдогийг мэдэх эрмэлзэлтэй болно. Энэ нь танд өөрт ч тааламжтай, эрүүл мэндэд мөн тустай. Дашрамд хэлэхэд, судалгааны үр дүнд насаар ах партнёр / эмэгтэй, эрэгтэй/ үе тэнгийнхэнтэй харьцуулахад дунджаар арван насаар илүү их амьдардаг болохыг тогтоожээ. Таны сонгосон эрэгтэй эмэгтэй партнёрын найз нөхөд, эцэг эхтэй ямар харьцаа тогтоох нь танаас, өөрөөс чинь их хамаарна. Гол нь хайр сэтгэлтэй, хамт амьдрах харилцан чин хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал юм шүү.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button