Мөөгөнцрийн халдвар авсныг яаж мэдэх вэ?

Мөн биеийн дархлаа буурах, стресс, гэмтэл авах, бариу гутал, чийглэг дулаан орчинд /саун, шүршүүр, ванна/ үргэлж синтетик хувцас өмсөх, резин гутал өмсөж хөл хөлрөх зэрэгт мөөгөнцөр идэвхждэг. Энэ өвчнөөс сэргийлье гэвэл бусдын гутлын бүү өмс, хэдийгээр түүний хөл өвчлөөгүй эрүүл харагдах ч түүнд аюулгүй, мөөгөнцөр таныг өвчлүүлж болзошгүйг сана. Бүх төрлийн будаг, ацетон, нунтаг, хумсны хямд лак зэрэг нь арьс гэмтээдэг. Резинэн бээлий өмсөж болохгүй, аюултай чийглэг орчин үүсдэг осолтой. Иймээс та гадна тал нь резинэн, харин дотроо даавуун бээлий өмсөж, ахуйн цэвэрлэгээ хийгээрэй. Эсвэл резинэн бээлийний дотуур нимгэн даавуун бээлий өмсөж болно. Хүмүүс хумсны өнгө бүүдгэр болж, шарлах, зузаарах, давхраатах шинж илрэхээр л сандардаг. Гэтэл үүнээс өмнө арга хэмжээ авах ёстой. Өөрөөр хэлбэл арьсны нугалаа, хуруунуудын завсар, алга, тавхай дээр цагаан тальк цацсан мэт шинж илэрвэл, арьс хуурайшиж, хагарал үүсэх нь мөөгөнцрийн халдвар авсны эхний шинж. Чухам энэ үед өөрсдөө
эмчилж болно. Долоо хоногт нэг удаа мөөгөнцрийн эсрэг лак лоцерил, батрафен зэргийг түрхэнэ. Хэрэв хумсаа буддаг бол өнгөт лакны доор урьдчилан сэргийлэх эмчилгээний зориулалтын лак түрхээрэй. Оройдоо хөлдөө мөөгөнцрийн эсрэг тос түрх. Хүхрийн дегтяр тос эсвэл орчин үеийн клотримазол, кандид, эконазол, микосептин, микоспор, низорал, ламизил болно. Хөл тань хөлөрдөг бол өдөр бүр гутлаа ариутга. Термикон, кандид-нунтаг түрхэж, гутлаа дотроос нь фермалины уусмал буюу 6 хувийн уксусын уусмалаар арчина. Спорт зал, усансан, саунаар үйлчлүүлдэг хүмүүс эдгээр хэрэгслийг тогтмол ашиглах нь зүйтэй. Эдгээр арга хэмжээ нь урьдчилан сэргийлэхээс гадна халдвар авсан эхний үед эмчлэх үйлчилгээтэй. Харин хумсан дор цайвар юм үүсч. хумс зузааран, хайч хүргэхэд бутарч эхэлбэл өөрөө бүү эмчил, эмчид очоорой.
-Нэг хоолны халбага далайн давсыг нэг аяга халуун усанд уусгаж, хөлийн хуруугаа дүрнэ. Дараа нь хумсаа тойруулан арьсанд нь А витамины тослог уусмал түрхэж, шөнө А витаминтай тос түрхээрэй.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button