Эхчүүдэд нөхцөл харгалзахгүй тэтгэмж олгоно

Нөхцөл тавихгүйгээр эхчүүдийг ийнхүү хамруулахад нийт 13500 эхэд 3.23 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарч байна. Хөрөнгийн эх үүсвэр муутайн улмаас энэ хуулийн хэрэгжилтийг 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.Нэн ядуу амьдралтай ахмад настанд жилд нэг удаа орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлж олгож буй тусламж нь биет хэлбэрээр бэлэн мөнгөний хэлбэрт шилжсэнтэй холбогдон хамрагдах хүрээ эрс нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрэлцээтэй холбогдон өмнөх хуулиар биет хэлбэрээр олгож байсан түлээ нүүрсийг иргэдэд хуваан олгож зохицуулдаг байсныг мөнгөн хэлбэрт шилжүүлснээр, төсвийн ачаалал их нэмэгдэх хандлагатай байгаа тул нэн ядуу амьдралтай ахмад настанд энэхүү тусламжийг олгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button