Монгол улс Канадын зүүн эрэгт төлөөлөлтэй боллоо

Ноён Д.Луц нь Канаддаа нэр хүндтэй хуульч бөгөөд Хамптон хотын хуулийн нэгэн компанийн захирал юм. Түүний хариуцах Нью Брансвик нь 800 мянган хүн амтай бөгөөд худалдаа, аялал жуулчлал, шинжлэх ухаан, мэдээллийн технологи өндөр хөгжсөн муж юм. Төв нь Фредериктон хот. Тус мужид усан тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, газрын тос нэрэх үйлдвэр хөгжсөн, Европ болон АНУ-ын усан боомтуудтай холбогддог бөгөөд IBM, XEROX, UPS зэрэг дэлхийн нэрд гарсан олон томоохон компанийн салбар ажилладаг байна.
Элчин сайд Канаддаа эхний аравт тооцогдох, е-бизнесийн сургалтаар тэргүүлдэг Нью Брансвикийн Их сургуулийн Уул уурхай, геологи, Бизнес, эдийн засаг, Барилгын инженерийн тэнхимийн багш, профессоруудтай уулзаж, мэргэжилтэн бэлтгэж байгаа үйл ажиллагаа болон хийж байгаа судалгааны ажилтай нь танилцаж, Монгол- Канадын харилцааны талаар танилцуулга хийжээ.
Мөн Сант Жон хотын захирагч Н.МакФарлейн болон тус мужийн Бизнес, хөрөнгө оруулалтын дэд сайд Ц. Фрийман, П.Лепайж нартай уулзаж, хоёр орны хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Элчин сайдыг Канадын Сенатын гишүүн, Канад – Монголын парламентийн бүлгийн дарга ноён Ж.Дей дагалдан тус мужид ажилласан байна.

2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button