Тэнгэрийн аялгуу Парист дуурсав

1924 онд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх болон Их Монгол Улсын түүхийн асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн академич Ж.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Д.Мөнх-Очир нар лекц уншиж, оролцогсдын асуултад хариулсан байна.
Энэ арга хэмжээний үеэр Парис хотод оршин суудаг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нэрт дуучин Б.Мягмарсүрэн ардын болон орчин үеийн шилдэг дууны дээжээсээ бүрдүүлсэн Тэнгэрийн аялгуу хэмээх уран бүтээлийн тоглолтоо сонирхуулсан нь монгол, франц үзэгчдийн сонирхлыг ихэд татсан дуулиант үйл явдал болжээ. Тэрээр энэ тоглолтынхоо үеэр Голланд улсад хэвлүүлсэн Тэнгэрийн аялгуу хэмээх шинэ CD цомгоо олны хүртээл болгож, азтай үзэгчдийг шалгаруулж баяр дээр баяр, хөгжөөн дээр хөгжөөн нэмсэн байна.
Эх орноосоо алсад суугаа монголчууддаа зориулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан энэ арга хэмжээ нь тэдний эх орон, элгэн садныг нь санагалзуулж сэтгэлийг нь догдлуулсан сайхан баяр болж өндөрлөжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button