Сөүлд МОнголын төрийн дуулал эгшиглэв

Ёслолд ЭСЯ-ны бүрэлдэхүүн, Солонгост суралцагч Монгол оюутны холбоо(СМОХ), Солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн холбоо, Сөүл дэх монгол сургуулийн багш сурагчид, Зуучлах товчооны Төлөөлөгчийн газрын ажилтнууд, тус товчооны шугамаар ирсэн ажилчдын төлөөлөгчид, Солонгост бизнес эрхэлдэг монгол иргэдийн төлөөлөгчид оролцсон байна. Ёслол дээр Элчин сайд П.Үржинлхүндэв баяр хүргэж үг хэлж, Сөүл дэх монгол сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоос сонирхуулжээ.
Мөн энэ үеэр Сөүл дэх монгол сургуулийн сурагчдыг сурган хүмүүжүүлэх ажилд идэвх зүтгэл гаргасны учир Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын даргын тушаалаар Багшийн алдар медалиар шагнагдсан тус сургуулийн англи хэлний багш Кан Жин Сөн, Ахлах багш цол, тэмдгээр шагнагдсан монгол хэл, уран зохиолын багш П.Болд нарт Элчин сайд шагналыг нь гардуулан, сурган хүмүүжүүлэх үйлст нь амжилт хүсчээ.
Энэ өдрийн орой Сэжон их сургуулийн соёлын ордонд ХААН банкнаас ивээн тэтгэж, зохион байгуулсан манай рок, попын нэрт дуучид, хошин шогийн жүжигчдийн тоглолт болжээ. Тоглолтыг нээж ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Лхагваа солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ЭСЯ-наас явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, 2007 оныг Монгол улс, үндэстний имижийг дээшлүүлэх он болгож ажиллахыг уриалсан байна. Тоглолтын үеэр ХААН банкныхан Солонгосын Korea Exchange, Күгмин, Шинхан банктай хамтран солонгост ажиллаж байгаа иргэдийн мөнгийг монгол руу хөнгөлттэй, найдвартай гуйвуулах шинэ үйлчилгээгээ иргэдэд сурталчилжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button