Шри Шри бясалгалын төв арван нас хүрлээ

Анх 1982 онд Энэтхэг улсад байгуулагдсанаас хойш эдүгээ дэлхийн 150 гаруй оронд сургалт болон буяны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага аж. Манай улсад 1996 онд Шри Шри Амьдрах Урлаг-ийн Үндсэн курсын хичээл явагдаж эхэлсэн бөгөөд энэ арван жилийн хугацаанд давхардсан тоогоор сая гаруй хүн бясалгал болон йог гэж юу болох түүний үр өгөөжийг амьдрал дээрээ бодитоор мэдэрсэн байна.

Шри Шри амьдрах урлаг -ийн сургалтууд нь өнөөгийн асар хурдацтай хөгжиж буй нийгэмд хувь хүнийг стресс, бухимдал, ядаргаагаа тайлахад нь туслан, сэтгэл санааг нь тайвшруулах, амьдралын зорилго тэмүүлэл идэвх санаачлагатай болгох, хүмүүстэй соёлтой боловсон харьцах урлагийг эзэмших, эрүүл аж төрөх ёсыг ухаарах, зөв хооллож сурах, хөдөлгөөний хомсдлоос ангижрах, биеэ эмгүйгээр эрүүлжүүлэх арга ухааныг хүмүүсийн хүртээл болгодогоорооо онцлогтой сургалт юм байна.

Арван жилийн ойн баярын талаар Шри шри амьдрах урлаг бясалгалын төвийн тэргүүн Д.Гантөгс ийнхүү ярьж байна.үideo1Шри Шри амьдрах урлаг дэлхий дээр үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярыг Энэтхэгийн Бангалор хотод өнгөрөгч 2-р сард тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Уг арга хэмжээнд манай орноос 100 гаруй хүн оролцсон байна. Арван жилийн ойгоо ирж буй 12-р сарын 14-15-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд нийт бясалгалд хамтрагдсан хэн бүхэнд ойн баярт ирэхийг урьж байсан.

Ойн баярын хүрээндШри Шри амьдрах урлаг-ийн анхдугаар чуулганыг зарлан чуулах гэж байгаа аж.
Уг чуулганд нийслэл болон хөдөө орон нутгийн төлөөлөгчид уригдан оролцохоос гадна ОХУ улсаас төлөөлөгчид ирэх аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button