Боловсролын шинэчлэл аяны талаар мэдээлэл хийлээ

Тэгвэл энэ аян үр дүнгээ хэрхэн өгч байгаа талаар БСШУЯ-наас нийслэл болон хөдөө орон нутагт шалгалт хийсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү аяны хүрээнд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 60 гаруй хувьд хүрч ажиллан, тэдний ажил байдалтай танилцах, зевлөгөө, удирдамж өгөх, улмаар боловсролын шинэчлэл, түунийг хэрхэн эрчимжүүлэх талаар багш, суралцагч, эцэг эх, иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзан тэдний саналыг аван цаашид хийх шинчлэлдээ тусгах талаар хэлэлцсэн байна.Одоогийн байдлаар Боловсролын шинэчлэл-Иргэдийн оролцоо сэдэвт аяны ажлын хэсэг Нийслэлийн 6 дүүрэг болон Төв, Булган, Орхон, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Завхан, Дархан уул аймгийн нийт сургууль цэцэрлэгийн 60 гаруй хувьд тодорхой график, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлээд байгаа юм.

ЕБС, цэцэрлэгүүд боловсролын стандарт, 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хичээлиин төлөвлөгөөг мөрдөн зохих түвшинд хэрэгжүүлээд байна. Боловсролын чанар, үйлчилгээнд тавих нэгдмэл шаардлагыг хэмжээсжүүлэн тодорхойлсон энэхүү стандартыг хэрэгжүүлснээр боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролд зарцуулж буй улсын төсвийн үр ашгийг сайжруулах, боловсрол дахь хэт төвлөрлийг сааруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагаагаа уян хатан байдлаар зохицуулж, бүтээлчээр ажиллах бодит нөхцөл боломж бий болж байгаа аж.

Боловсролын шинэчлэл-Иргэдийн оролцоо сэдэвт аяны ажлын явцын талаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав ийнхүү ярьж байна.үideo12006-2007 оны хичээлиин жилд 11 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлж буй нь 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байгаа аж. Yүний зэрэгцээ 1-2 ангийн хүүхэд үдийн цайгаар үйлчлэх Үдийн цай хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулиудад зохих журмын дагуу хэрэгжиж эхэлсэн. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэтгэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бага ангийн хүүхдийн хичээд завсардалтын хувь багасах, сургалтын чанарт ахиц гарах зэрэг эерэг талууд ашиглагдаж байгаа.

Нийт суралцагчдыг сурах бичгээр хангах зорилгоор сурах бичгийн гурваас дээшгүй хувилбартай болгож, хэрэглэгчдэд сонгох боломжийг олгосон бодлогыг иргэд дэмжихииг зэрэгцээ сурах бичгийг үнэ харьцангуй өндөр байгаад шүүмжилтэй хандаж байгаа нь хөдөө орон нутагт хийсэн уулзалтаар хурц тавигдсан байна.

Монгол Улсын боловсролыг 2006-2015 хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөө-г хэрэгжүүлэх чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн түвшинд БСШУЯ-ны зүгээс боловсруулж байгаа аж. Боловсролын шинэчлэл-Иргэдийн оролцоо сэдэвт аяны явцад гарсан гарсан зарим санал, шүүмжлэлийн дагу шийдээд байгаа аж. ЕБС-д нэг хичээлийн үргэлжлэх хугацааг бага ангийн хувьд 40, дунд ахлах ангийн хувьд 45 минут тус тус үргэлжлэхээр ялгаатай тогтоосон нь шинжлэх ухааны талаасаа зөв зүйтэй байсан хэдий ч энэ нь манай улсын өнөөгий байдалд тохироц муутай байгаа бодит байдлыг харгалзан нэгжийн хичээлийн үргэлжлэх хугацааг 40 минут байхаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Боловсролын шинэчлэл-Иргэдийн оролцоо сэдэвт аяны явцад хөдөө орон нутагт ямар байдалтай байгааг БСШУЯ-ны зүгээс өнөөдөр танилцууллаа. Аян зарлаад араас нь хараад суух биш бодит байдалтай нь очин танилцаж иргэдийн санал, хүсэлт юу байгааг сонсон боловсролын түвшинд тусган хэрэгжүүлэх цаг болсонг орон нутгийн иргэд хэлж танилцуулж байсан байна. Цаашид бүрэн хэрэгжилт ямар явцтай байгаа болохыг би мэдээллэх болно.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button