Оюутануудаа буян хийцгээе

Ийм нэгэн сайхан үйлсийн гараа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Байгалийн аялал жуулчлалын 3-р курсын оюутан Т.Энхбаяр Оюутан нас сайн үйлсийн аяныг санаачилсан бөгөөд Монголдоо томоохонд тооцогдох МУИС, МУБМС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, ХИС, Их засаг мэтийн 10 сургуулиуд дээр зохион явуулж байгаа ажээ. Энэ аянд оролцохыг хүссэн залуус өөрийн багадсан болон өмсөхөө больсон хувцасыг нэн ядуу болон эмзэг давхаргын, асрамжийн газруудад хүмүүждэг хүүхэд багачуудад өгч туслах юм байна.
Энэ аянг тэрээр Iүanhoe Mines-компаний Оюутолгой төсөл-ийн дэмжлэгтэйгээр хийж байгаа ба хандив өргөсөн оюутан бүрт подволк, бал зэргийг бэлэглэх гэнэ. Энэ тал дээр тэрээр уг төслийн туслажмыг авсан ажээ. Тэрнээс бусад бүх зардлыг өөрөө гаргаж байгаа.
энэ талаарх Т.Энхбаярын яриаг сонирхоно уу
үideo1
Т.Энхбаяр энэхүү үйл ажиллагааг анх удаад зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн асрамжийн газруудад хүмүүжиж байгаа болон амьдрал хэцүү хүүхдүүдэд тус болох үүднээс зохион байгууласан гэсэн. Мөн улам өргөн хүрээнд зохион байгуулахыг хүссэн хэдий ч зарим сургуулийн оюутны холбоодын идэвхигүй байдал, мөнгө санхүүгийн асуудлаас энэ байдалд хүрсэн ажээ.
Ямартай ч сайн санааны үзүүрт тос гэдэг. Хүн болгоны зориглоод хийчихэж чаддаггүй ажлыг эхлүүлж, Монгол орныхоо нийгмийн байдалд чимхийн төдий ч болтугай хувь нэмэр оруулж байгаад нь олон оюутан залуус баярлаж байгаа. Чам шиг залуус Монгол оронд олон байх тусам эх орны маань ирээдүй өнгөлөг, гэгээлэг байна гэж бусад хүнээс олж сонсож чадаагүй урмын үгийг хайрлая.
Оюутан залуусаа! Нэг удаа өмсөөд цаашаа хийчихдэг, хувцасны чинь шүүгээний буланд хэвтээ багадсан болон өмсдөггүй хувцасаа хэрэгтэй хүнд нь өгөөд тэднийг ганц өдөр ч болтугай мөр бүтэн явуулахад та бүхний тус дэмжлэг их гэдгийг ойлгож, энэ аянд идэвхитэй оролцохыг уриалья.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button