Монгол улсын бүх аймгууд шилэн кабелиар холбогдлоо.

Бүх аймгуудыг холбох үйл явц өмнөх онуудад хийгдэж байсан болов хараахан дуусч амжаагүй байсан билээ. Энэ удаад Монгол улсын мэдээлэл холбооны үндсэн сүлжээний баруун болон баруун хойд, өмнөд чиглэлийн сүлжээний техник технологийг шинэчлэн их багтаамжийн газрын шилэн кабелийн сүлжээ байгуулах ажил дуусч нийтдээ 2310 км бүхий шилэн кабелийн сүлжээг ашиглалтанд орууллаа. Шинэ сүлжээ ашиглалтанд орсноор бүх аймгуудтай харилцаа холбооны салбарт томоохон өөрчлөлт гарч, интернэтэд бүрэн холбогдож байгаа ажээ. Уг төслийн санхүүжилтийг Монгол улсын засгийн газраас 12.8 тэрбум төгрөгийг гарган хийсэн байна.
энэ талаарх Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга Сайханбилэгийн ярианд анхаарлаа хандуулна уу
үideo1
Энэ сүлжээ ашиглалтанд орснооор хөдөө орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг болон хувийн хэвшил, иргэд хөдөлмөрчдөд шинэ үеийн цахим, үйлчилгээгээр үйлчлүүлэх боломж нээгдэх ба урьд онуудад зээлийн хөрөнгөөр хийгдэж байсан төслүүдтэй харьцуулахад 3 дахин урт, 3 дахин бага зардлаар хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэсэн нь онцлог юм.
Урьд онуудад мэдээлэл харилцаа холбооны сүлжээний шилэн кабелийн суурилуулалтын ажлын хөрөнгө оруулалтын байдал
1. 2001-2002 онд Багануур-Хэнтий-Сүхбаатар-Дорнодын газрын шилэн кабель( зээлийн хөрөнгө оруулалтаар)
2. 2003 он Говь-Алтай завхан, Булган- Хөвсгөлийн агаарын шилэн кабель ( Дотоодын хөрөнгө оруулалтаар)
3. 2004 онд УБ-Лүнгийн газрын шилэн кабель (Дотоодын хөрөнгө оруулалтаар)
4. 2005 онд Дашинчилэн-Булганы газрын шилэн кабель (Дотоодын хөрөнгө оруулалтаар)
5. 2006 он Баруун болон байруун хойд, өмнөд чиглэлийн газрын шилэн кабель (Дотоодын хөрөнгө оруулалтаар) байна.
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвийн дэд захирал Б.Долгорсүрэн ийн ярьж байна.
үideo2
Мөн өмнөх онуудад хийж гүйцэтгэсэн шилэн кабелийн уртаар ангилбал 2001-2002 онд 700 км газраар, 2003 онд 800 км агаарааа, 2004 онд 260 км газраар, 2005 онд 140 км газраар, 2006 онд 2310 км газраар байна.
Энэ үйл ажилд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв төсөл болон зураг төслийг боловсруулсан бөгөөд NGN-CDMA системийг ашигласан байна.
Ийнхүү Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэж үлдэхүйц томоохон үйл явц өчигдөр дуусч. бид эх орныхоо хаанаас ч интернэтэд холбогдож, хамаатан садантайгаа харьцаж болох нээ.
/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button