М.Ганболд даргаа, ялтан-хэрэгтэн цагдаа эгнээнээсээ зайлуулж, шигших цаг болжээ

Тэр ч бүү хэл гэмт хэрэгтэн-ялтан гэсэн нэр зүүчихээд хээвнэг хууль дүрэм ярьж суугаа прокурор, шүүгч, цагдаагийн алба хаагч байна гэхэд даанч харамсалтай. Хүн болсон хойно алдаж эндэх нь бий ч төрийн өмнө хариуцлага хүлээж, тангараг өргөсөн хууль, хяналтын байгууллагын ажиллагсад шүүхээс ял сонссон ч ажлаа үргэлжлүүлэн хийгээд явах эрхгүй, ёс зүйн хувьд яагаад ч боломжгүй санагдана. Ялангуяа цагдаагийн байгууллагын алба хаагчид бусдын эд зүйлийг хулгайлах, залилах, хүний амь насыг санаатайгаар хэрцгийгээр хөнөөх, албан тушаал, эрх мэдлээ ашиглан иргэдийг зодож дарамтлан зүй бусаар харилцдаг гэх гомдол, хэл ам байнга л гарч байдаг. Эдгээрээс ов зальтай нь хуулийн цоорхойг ашиглан сугаран үлдэх нь олонтаа ч гэм буруутайг шүүхээс тогтоон, ял зэм оноогоод байхад ийм хүмүүсээ цагдаагийн байгууллагын удирдлагууд улам өөгшүүлэн ажил албанд нь байлган, бүр даргын албан тушаалд тохоон томилсон байх юм. Цагдаагийн байгууллагын тухай хуульд ял эдэлж байсан болон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол цагдаагийн байгууллагад ажиллах эрхгүй хэмээн тодорхой заагаад өгсөн байхад ЦЕГ-ын удирдлага, албан тушаалтнууд мэдээгүй мэт царайлан сууна. Эсвэл цагдаа, хуулийн ажилтнуудад шүүхээс оноосон тэнсэх, торгуулийн болон албадан хөдөлмөр хийлгүүлэх шийдвэрийг ял гэж үздэггүй, харин жирийн иргэдэд л үйлчилдэг юм болов уу. Тэгвэл үүнийгээ цагдаагийн байгууллагын тухай хуульдаа тодорхой заагаад өгмөөр юм. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба өдөрт хуулийн ажилтнуудтай холбоотой 20 орчим өргөдөл, гомдол хүлээн авч, жилд 100 орчим хэргийг мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлдэг байна. Гэлээ ч өчнөөн цаг, хөдөлмөр зарцуулан байж хууль бус үйлдлийг нь илрүүлэн шалгаад ч нэмэргүй, талаар өнгөрдөг жишээ баримт олон аж. Энэ удаад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хийсэн судалгаан дээр үндэслэн хуулийн ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаархи мэдээллийг товчлон хүргэе.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХАХУУЛЬД АВТЖЭЭ

Хуулийн ажилтнууд залилан, жээл хахууль, албан тушаал, эрх мэдлээ ашигласан болон хүний амийг хөнөөсөн, хүндээр гэмтээсэн олон хэргийн заримыг нь баримттайгаар дор нийтлэв.

Баянзүрх дүүргийн цаг даагийн хэлтсийн ажилтан Д.Чинбаяр нь найзынхаа 56-74 УБО дугаартай Чезер автомашиныг халааж өгнө гэж авч яваад Дархан хотын иргэн Отгоод зарсан. Мөн Дархан хотын гуравдугаар байрны гурван өрөөг иргэн Билэгсайханд миний байр гэж тавин сая төгрөгөөр залилж зарсан.
Замын-Үүд сумын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч Н.Жавхлантөгөлдөр нь хэргийн холбогдогн Оюунцэцэгээс нэг сая 560 мянган төгрөгийн хахууль авсан. Мөн эхнэртэйгээ хамтран иргэн Лхагвасүрэн, Энхбаяр нарын 21 сая, Оюун, Хорлоо нарын хоёр сая төгрөгийн ноолуур, иргэн Дагвадорж, Пүрэвсүрэн нарын байрыг барьцаанд тавиулж нийт 11 сая төгрөг, Хатан сүлд ХЗХ-нд машин барьцаалж арван сая төгрөгийг тус тус залилжээ. Угхэрэгт Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жилийн хорих ял оноож мөн хугацаагаар нь хойшлуулсныг прокурор эсэргүүцэл бичээд байгаа юм байна.
Замын цагдаагийн газрың тор буртгэгч Л.Халиун, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч О.Бямбадорж нар удаа дараагийн үйлдлээр иргэдээс таван сая 200 мян ган төгрөгийн эд зүйлийг залилан авсан.
Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөгч С.Болдбат Түвшингийн 2000 ам.доллар, 50 мянган төгрөгтэй түрийвчийг хулгайлсан.
Замын-Үүд сумын хэрэг бүртгэгч Н.Жавхлантөгөлдөр бусдын машиныг Барьцаанд тавьж 24 сая төгрөгийг нь завшсан.
Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн байцаагч Ю.Төмөр-Очир согтуугаар автомашин жолоодсон хүмүүсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахын оронд байнга мөнгө, хахууль авч ямар ч арга хэмжээ авалгүйгээр явуулдаг удаа дараа гийн хууль зөрчсөн үйлдэлд нь шүүхээс хоёр жилийн тэнсэх ял оноосон байна.
Ховд аймгийн цагдаа гийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахлагч Х.Мереихан хулгайн хэрэгт шалгуулж буй Х.Гантулга, Б.Энхбат нараас хэргийг чинь хэрэгеэхгүй болгож өгнө хэмээн нийт 200 мянган төгрөгийн хахууль авсан хэрэг ч хуулийнхны нүд, чихнээс гадуур өнгөрөөгүй байна.

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДҮҮЛГИЙГ ЗОХИОХ НЬ ЭНҮҮХЭНД АЖ

Хэнтий аймгийн Бэрх сумын хэсгийн төлөөлөгч М.Жавдорж нь 2054325,
20521400 тоот эрүүгийн хэр гийн 25 хүний гэрч, хохирогчийн мэдүүлгийг зохион бичиж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн.
БГД-ийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Б.Оюумаа нь 20433331 тоот эрүүгийн хэргийн хохирогч, сэжигтэн нарын мэдүүлгийг зохиомлоор бичиж гарын үсгийг нь мөн хуурамчаар зурсан.
УМБГ-ын мөрдөн байцаагч П.Осоржан, ахлах мөрдөн байцаагч Д.Энхжаргал нар эрүүгийн 344090, 235673 дугаар хэргийн шинжээчийн дүгнэлтийг сольж, хуурамчаар үйлдсэн.
ЗЦГ-ын хэрэг бүртгэгч, хошууч Д.Ганболд нь П.Сумандаш болон Ц.Дандар нарт холбогдох зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэхдээ ослын актыг засварласан.
ЗЦГ-ын хэрэг бүртгэгч Д.Осоржамц нь эрүүгийн 235673, 344090, 344434 дугаартай хэргийн шинжээ чийн дүгнэлтийг хуурамчаар бүрдүүлсэн хууль бус үйлдэлд нь прокурор Цэрэнсодном хамтран оролцсон.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүрт гэгч Ж.Эрдэнэцэцэг 20530161 дугаар хэргийн хохирогч Ч.Эрдэнэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2483 дугаар тай хүндэвтэр гэмтэл гарсан актыг хөнгөн гэж засварлан шүүх эмнэлгийн дүгнэлтийг хуурамчаар тус тус үйлдсэнийг тогтоосон байна.

ЭХНЭРЭЭ ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛАН БАЙНГА ДАРАМТАЛДАГ ЦАГДААГ ЯАХ ВЭ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлагч Б.Ууганбаяр хамтран амьдрагч Ч.Гэрэлтнямыг албаны цахилгаан бороохойгоор болон 220 вольтийн тогоор цохиулах, хоолойг нь боох зэргээр удаа дараа зодож дарамталдаг.
ЦЕГ-ын дэргэдэх эргүүл хамгаалалтын нэгдүгээр тасгийн цагдаа Г.Гансүх, Н.Бэхбат, Ж.Мөнхбат нар иргэн Х.Пүрэвхүүг хүч хэрэглэн машинд ачин эрүүлжүүлэх байранд хүргүүлснээс амь нас нь хохирсон.
ЦЕГ-ын тусгай гуравдугаар тасгийн ажилтан С.Ариунбаатар, С.Нямдорж нар Цэлмэн, Батнайрамдал нарыг зодож биед нь гэмтэл учруулсан.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.Баттөвшин Д.Гансүхийг хэргийн холбогдогчоор баривчлан байрандаа авчирч коридорын паарнаас гавлаж зодон тархинд нь хүнд гэмтэл учруулснаас амиа алдсан.
Булган аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Л.Хүрэлбаатар, С.Мөнх-Эрдэнэ нар тус аймгийн Хутаг өндэр сумын Нарийн төлбөр гэдэг газарт Ж.Батмөнхииг буудаж амийг нь хөнөөсөн зэрэг олон ноцтой хэргээс заримыг нь дурдахад ийм байна.

ЦАГДААГИИНХАН АДАЛ ЯВДАЛТ КИНОНЫ ДҮРД ТОГЛОВ

Цагдаагийн алба хаагчид бүлэглэн иргэдийг зодож, дарамтлан гарынхаа чилээг гаргасан жишээ нэлээдгүй байгаа нь анхаарал татаж байна. Эдгээрээс ЦЕГ-ын дэргэдэх Эргүүл хамгаалалтын 804 дүгээр ангийн алба хаагчид толгой цохисон байх юм.Тухайлбал, тус ангийн цагдаа Б.Чинбат, Ж.Ариунбуян, Д.Баттулга, М.Гансүх, Н.Сэргэлэн, Баттогтох нар бусдыг бүлэглэн зодож танхайрсан, эргүүлийн цагдаа Д.Галбадрах, ахлагч А.Гансум, дэд ахлагч А.Уламбаяр, Л.Ганхүү, Ц.Нямсүрэн нар нь цагдаагийн дүрэмт хувцастай явж байхдаа Б.Эрдэнэсайхан, Э.Энхбаатар нарыг зодож, 149 мянган төгрөгийг нь дээрэмдсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын цагдаагийн таегийн дарга Б.Батдэлгэр өөрийн албаны цагдаа Б.Бат-Ундрах, Г.Ганшагай, Б.Хадбаатар, Н.Мөнхбаяр, Н.Эрдэнэжамц нартай нийлэн бусдыг зодож дарамталсан байхюм. Цагдаагийн тасгийн дарга хүн бусдадаа зааж, зөвлөхийн оронд харин ч өөрөө манлайлан ажилтнуудаа уруу татан танхайрсан гэхэд итгэхийн аргагүй ч ийм явдал болжээ. Төрийн өмнө тангараг өргөсөн алба хаагч хулгайч нарыг турхирч хулгай хийлгүүлээд өөрөө дундаас нь ашиг, хувь хүртэж суудаг гэхэд та итгэх үү. ЦЕГ-ын дэргэдэх Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа С.Даваасүрэн нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг Мочполимэт ХХК-ны уурхайгаас иргэн Мөнхбаяр, Баттулга, Аззаяа, Алтайсайхан нараар хулгай хийлгүүлж, олсон мөнгийг нь хувааж хүртдэг байжээ. Цагдаагийн алба хаагчийг буруутгадаг олон асуудлын нэг нь сэжигтэн, яллагдагчийг зодож, дарамталдаг явдал юм. Цагдан хоригдож буй хүмүүс мөрдөн байцаагчийн байнгын дарамтад байдаг.тэд хэргээ хүлээ хэмээн гавлан зодож, элдвээр танхайрч, дураараа аашилдаг тухай олон жил ярьж, Хүний эрхийн комиссынхон энэ мэт ноцтой зөрчлийг илрүүлэн олонд мэдээлсэн нь хэсэгтээ шуугиан тарьж байсан. Тэгвэл мөрдөн байцаагчийн дарамтыг тэвчилгүй амиа хорлохоор завдсан ноцтой тохиолдол гарчээ. Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгч С.Сайнбуян, Т.Амарбаатар нар иргэн А.Аварзэд, Б.Цэнд-Аюуш нарыг хулгайн хэргээ хүлээ гэж бороохой, бүсээр зодож, олон цагаар суниалган дарамталснаас А.Аварзэд нь өөрийгөө буудаж амиа егүүтгэхээр завдан хүнд гэмтэл авсан байна.

Мөн Дорнод аймгийн цагдан хорих байрны дарга Л.Баяраа нь Ц.Цэдэвдоржийг удаа дараа зодож, элгээр нь газар мөлхүүлэн, ам руу нь юм хийж хойш нь хазаарлах маягаар татаж чирдэг, азарган хүлгээр хүлж хонуулан танхай балмад авирлан, доог тохуу хийсэн гэх сонсохоос ч айдас хүрмээр баримтыг дурьдахад л хангалттай.

Сүүлийн үед манай улсад онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, гаднын кинон дээр гардаг шиг үйл явдал давтагдах болсон. Харин энэхүү үйл явдлын гол дүрд цагдаа нар тоглосон байх юм. Тэд иргэдийн сонор сэрэмжийг шалган ийнхүү жүжиглэсэн бус харин ч адал явдалт дүрд өөрсдийгөө туршиж үзэхээр шийдсэн бололтой. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Жаргалсайхан, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч О.Энхбаатар нар нүүрээ маскаар халхлан уурхайд дайран орж, тухайн үед ээлжинд гарч байсан хоёр харуулыг айлган сүрдүүлэн хүлж, алтны баяжмал дээрэмджээ. Ийнхүү төрийн алба хаагч, цагдаагийн томоохон тушаалын ажилтнууд ийм кино шиг зүйл сэдэн, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж байна гэхэд итгэмээргүй санагдана. Гэтэл уг хэрэгт нь шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оноогоод өнгөрчээ. Жирийн иргэд ийм хэрэг үйлдсэн бол зохион байгуулалттай хэмээн онц хүнд зүйл ангиар яллах байсан нь лавтай.

Мөнгө улаан нүд цагаан болсон энэ үед хуулийг хэрэгжүүлэгчид мөнгө төгрөг олохоор улайрч, үүндээ иргэдийг золиос болгон ашиглаж, хориотой ан агнаж байгааг хэрхэн ойлгох вэ. Ялангуяа бидний жинхэнэ чекист, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хамгийн шилдэг нь гэж ойлгодог тагнуулын албаныхан ч хуулиа зөрчиж байдаг байна. Хилийн цэргийн 0166 дугаар ангийн дэргэдэх тагнуулын газрын тасгийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, дэд дарга Я.Лувсандоржтойгоо нийлэн Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор хуулиар хориглосон бараа болох таван боодол тарваганы арьсыг гаргажээ.

Энэ үйлдэлд нь мөн л шүүхээс тэнсэх ял оноосон байх юм. Мөн Замын цаг даагийн газрын хэрэг бүртгэгч, ахмад Б.Нандинбат нь иргэн Б.Шинэн, Ч.Даваасамба нартай хамтран Тайшир сумаас гурван аргаль хууль бусаар агнасан. Өмнөговь сумын хэсгийн төлөөлөгч Ц.Баттогтох иргэн Тогтохжаргалыг эрүүлжүүлэхдээ эрүүг нь хугалж гэмтээснээр үл барам хохирлын мөнгөнөөс 300 мянган төгрөгийг завшсан, цагдаа Н.Эрдэнэжамц Үхэрчийн тарлан гэдэг газарт согоо агнасан бай на. Шүүхээс хууль бус энэхүү үйлдэлд нь тэдгээрт торгуулийн шийтгэл оноогоод өнгөрсөн байх жишээтэй.

Энэ удаагийн судалгаанд прокурор, шүүгч нартай хол-боотой шүүхээр шийдвэрлэсэн хэрэг цөөхөн байгаа ч үүнийг чамлах аргагүй юм. Цагдаагийн ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавин, хууль зөрчсөн үйлдлийг нь илрүүлж, засч залруулж байх онцгой үүрэгтэй прокурор, шүүхийн ажилтнууд эрх мэдлээ хэтрүүлэн, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн бусдыг залилсан ноцтой хэргийн зарим нэгэн жишээг дурдъя. Дархан-Уул аймгийн сум дундын шүүгч Ё.Рэнзаан, Ч.Элдэв-Очир нар эрүүгийн хэргийн нотлох баримт болох дөрвөн сая төгрөг төлөх ёстой гэсэн гаалийн татварын албан бичгийг 1,5 сая төгрөгийн хуурамч бичгээр хавтаст хэрэгт сольж хийн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг зориуд хуурамчаар үйлдсэн байна. Мөн шүүгч Ё.Рэнзаан нь шийдвэр гүйцэтгэлийн ажлын хэле гэж 300 Мянган төгрөг авч, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан бол Багануур дүүргийн прокурор Г.Баттөмөр тус дүүргийн 14 дүгээр байрны 17 тоот байрны өмчлөлийн гэрчилгээг хуурамчаар бүрдүүлж хоёр сая, таван зуун мянган төгрөгийгзалилж хувьдаа завшсан байна. Ховд аймгийн хяналтын прокурор Н.Ганзориг нь албан тушаалаа ашиглан Данзан, Зугдаа нараас тус бүр нэг сая, Түмэнжаргалаас 680 мянга, Батзоригоос 800 мянган төгрөг итгэл эвдэн хуурч мэхлэх замаар авсан нь нотлогджээ. Энэ мэт хүчний байгууллагынхны үйлдсэн хэргүүдэд шүүхээс ихэнхдээ 1 -5 жилээр тэнсэх, 250-300 цагийн албадан хөдөлмөр хийлгүүлэх ял оноодог бөгөөд тэд ч үүнийгээ ял гэж үздэггүй бололтой. Нэг талаар хэргийг нь шүүхээр шийдвэрлэж, ял, шийтгэл авсан нэг хэсэг байхад хэргийг мөрдөн шалгах явцад хоёр тал эвлэрсний улмаас, мөн албан байгууллага нь дотроо арга хэмжээ авсан болоод өнгөрсөн, Өршөөлийн хуульд хамрагдсан гээд ард үлдсэн олон ноцтой хэргийн эзэд бийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэд өдгөөг хүртэл цагдаагийн албаны эгнээнд явж л байдаг. Нэгэнт л шүүхээс хэргийг нь цагаатгаагүй тохиолдолд тухайн хүнийг гам буруутай гэж үзэх нь зүйн хэрэг. Тиймээс ЦЕГ-ын дарга, хурандаа М.Ганболд Та ялтан, хэрэгтэн цагдаа нараа эгнээнээсээ зайлуулж, албаа цэвэрлэх, шигших цаг Ьолжээ. Энэ мэт наад захын арга хэмжээг зоригтой авахгүйгээс цагдаа нартай холбоотой эдцвийн гэмт хэрэг олширч, амташсан алба хаагчид чинь нэг л мэдэхэд толгой дээр чинь гараад суухад ойрхон байна. Төрийгбасамжлан, төрийн нэрийн өмнөөс иргэдийг залхаан цээрлүүлж, тэдний эрх ашгийг хохироож буй хуулийн ажилтнуудад төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, хариуцлага тооцвол яасан юм бэ.

У.САРАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button