Цэцдийн зөвлөлөө бөхчүүд шүүхэд өглөө

Тэгвэл өчигдөр энэ шүүхийг хариу гарч Улсны заан Ж.Ганболд, Д.Амгаа, улсын начин Ц.Дуламсүрэн нар сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийсэн юм. Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийг шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын начин Ц.Дуламсүрэнгийн хүсэлтийг үндэслэн БЗД-ийн шүүхээс МҮБХ-ны 5 -р Их эе-ийг хуралдааныг энэ оны 12-р сарын 5-7-ны хооронд хуралдуулах болон үүнтэй холбоотой ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг шүүх хуралдаан болтол хоригложээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.1, 69-р зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгож гаргасан тус дүүргийн шүүгч Д.Солонгын захирамжийн талаар энэхүү нэхэмжлэлийг гаргагчид хэвлэлийн бага хурал хийлгэв. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нь тус холбоог 16 жил удирдаж байгаа бөгөөд үүнээс сүүлийн дөрвөн жилд нь холбоог хууль бусаар тэргүүлж байгаа тухай улсын заан, начингууд мэдээллэж байв.

Улсын заан Ж.Ганболд шүүхэд хандсан нэхэмжлэлийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Улсын заан З.Дүвчин, Ч.Бямбадорж, Улсын начин Ш.Чанрав, Б.Онх, Д.Батболд, Х.Пүрэв нарын МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдийн эрхийг хууль бусаар хассан. МҮБХ-ны төсөв зардлыг нийт гишүүдээрээ батлуулаагүй, холбооны гишүүдийн хурлыг 200 хүний бүрэлдэхүүнтэй явуулсан бөгөөд тэднээс 100 хүн нь бөх биш энгийн хүмүүс байх ёстой гэж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж баталсан байна. Энэ бүгдтэй санал нийлэхгүй байгаагаа тэд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан юм.

Т.Од/olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button