Б.Болд Хадгаламж зээлийн хоршоодын ийм дампуурал АНУ-д ч болсон

Тэрээр дэлхийд эхний аравт багтдаг, АНУ-ын Нью-Йоркт төвтэй нэгэн банкны дэд захирлын алба хашдаг. Ярилцагч маань санхүү, банкны болон мэргэжлийнхээ чиглэлийн асуултад уургын морь шиг, өөрийнхөө хүрсэн энэ амжилтын тухай асуултад уяаны морь шиг хариулж байлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Ажилладаг банкныхаа тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Намайг Болд гэдэг. АНУ-ын Жи Пи Морган JР Моrgan гэдэг санхүүгийн хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг. Энэ банкны нэг салбар группынх нь дэд захирлын алба хашдаг. Найм дахь жилдээ ажиллаж байна. Хийдэг ажил маань Хөрөнгийн бирж дээр үнэт цаас борлуулах, хувьцаа зарах, бонд гаргах, банкны зээл өгөх, түүнчилэн хөрөнгийн зах эээл дээрх үнэлгээ, зуучлалын ажилд оролцдог.

-Танайх хэр том банк вэ, АНУ-даа?
-JР Моrgan гэж бодит хүний нэр. Энэ банк анх XIX зууны үеэс хүчээ авч 1929, 1930 оны хямралын үед АНУ-ын төв банкны үүрэг гүйцэтгэж байсан. Мөн АНУ-ын томөр замын салбарыг анх санхүүжүүлсэн, Женерал электрик гээд санхүүгийн том корпорацын анхны өрийн бич-гийг гаргасан гэхчилэн их олон жилийн түүхтэй банк. JР Моrgan бол АНУ-даа Сити группын дараа хоёрдугаарт ордог банк. Нийт нэг триллион 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 160 тэрбум ам.долларын хувьцаатай. Дэлхийд бол эхний аравт багтдаг банкны нэг, олон оронд байгаа салбаруудаа нэгтгэвэл нийтдээ 160 мянган ажилтантай нүсэр банк л даа. Миний ажилладаг салбар бол хөрөнгө оруулалтынх, хамгийн том нь. Манай хөрөнгө оруулалтын банк л гэхэд жилдээ нийт зургаан тэрбум ам.долларын борлуулалт хийдэг.

-Ийм нүсэр банкны дэд захирал гэдэг хэр том албан тушаал вэ, олон дэд захиралтай юу?
-JР Моrgan өөрөө том банк учраас маш олон дэд захиралтай. Миний одоо хашиж байгаа дэд захирлын албан тушаалыг их зөв ойлгуулж бичээрэй. Дэд захирал л гэхээр манай Монголынх шиг дээрээсээ гурав дахь хүн гэж ойлговол буруу шүү. Гүйцэтгэх захирал гэж бий. Энэ бол дэд захирлын дээд талын албан тушаал. Манай хөрөнгө оруулалтын банк гэхэд л 300-гаад дэд эахиралтай. Тэдний дээр 150-иад гүйцэтгэх захирал байх жишээтэй. Гүйцэтгэх захилын дээр группын босс, тэгээд Хөрөнгө оруулалтын банкны босс гэж бий. Дэд захирал гэдэг банк дотроо дунд шатны л албан тушаал.
Дашрамд хэлэхэд, дэлхийн том том санхүүгийн байгууллага, банкинд ажилладаг монгол залуус олон байдаг юм билээ. Заримтай нь би холбоотой байдаг.

-Өөрөө яг ямар ажил хийдэг вэ, хөрөнгө оруулалт гэдэг талаас нь сонирхож байна л даа?
-Хөрөнгө оруулалтын банк дотроо хоёр том бүлэгт хуваагддаг. Нэг нь клиентийн хариуцлага хүлээсэн хэсэг. Нөгөө нь янз бүрийн бүтээгдэхүүн хариуцоан хэсэг гэж бий. Жишээлбэл, зээл, хувьцаа, валют, байгалийн баялаг гэх мэт. Клиент хариуцсан хэсэг нь дотроо автомашины компаниуд, онгоцны компаниуд, эрүүл мэндийн салбар хариуцсан хэсэг гэх мэтээр олон хуваагдаад явчихдаг. Би бол хөрөнгө оруулалтын сангуудыг хариуцдаг. Энэ нь компанийг хямдхан худалдаж аваад буцаагаад үнэ хүргэж худалдахад оролцдог ажиллагаа. Монголоор зуучлалын үйл ажиллагаа гэх юм уу даа. Жишээлбэл, чи бид хоёрын сууж байгаа энэ өрөө арван мянган ам.долларын л үнэтэй шүү гэдгийг клиентдээ үнэлж хэлж өгнө, Арван мянган ам.доллараар худалдаж авахад нь клиентдээ санхүүжилтийг нь бид олж өгнө. Манай клиенттай олон компани өрсөлдөж байгаа. Өрсөлдөгчдийн санаа, худалдаж авах чадварын талаар зөвлөгөө өгнө. Ирээдуйд энэ өрөөг хорь юмуу 15 мянган ам.доллараар зарж болох юм шүү гэдгийг зөвлөдөг. Энэ бүх үйлчилгээндээ шимтгэл авдаг. Энэ шимтгэлийг банкиндаа оруулж байгаа ашиг гэж ойлгож болно.

-Хэрэв энэ өрөө хэдэн жилийн дараа 20 мянган ам.доллараар зарагдахгуй, эсвэл наана нь нураад унавал, компани бол дампуурвал зуучилсан банк хариуцлага хүлээх үү?
-Үгүй. Банк зөвхөн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн болохоос биш, уг компанийг цаашид авч явах бизнес төлөвлөгөөг нь зохиож, менежментийг нь хийгээгүй шүү дээ.

-Яг өөрийн чинь зуучлалаар аваад дараа нь өндөр үнэд хүрсэн тиим жишээ хэлж болох уу?
-Манай нэг клиент хөрөнгө оруулалтын сан 2004 онд ВWB, Бенз мерседес машинуудын суудпын хамгаалах бүс, жолооны хурдан дээр байдаг ослын үеийн хамгаалалт airbag зэргийг бэлтгэн нийлүүлдэг компанийг дөрвөн тэрбум ам.доллараар худалдаж авсан. 12 сарын дараа бид нар энэ компаниа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр долоон тэрбум ам.доллараар хувьцааг нь зарсан. Энэ дундаас манай клиент маш их хэмжээний ашиг олсон.

-Нууц биш бол дэд захирлын цалин хэд байдаг вэ?
-Яг тодорхой хэлмээргүй байна. Жишээ нь, Харвард юм уу, дэлхийд эхний аравт багтдаг сургууль төгсөөд манай банкинд анх орж байгаа хүний эхлэл цалин ойролцоогоор жилдээ 200-300 мянган ам.доллар байдаг. Олон жил үр бүтээлтэй ажиллаж албан тушаал дэвших тусам энэ цалин нэмэгдэнэ.
Цалингаас гадна жилийн эцэст ажлын үзүүлэлт, банкинд оруулсан ашгаасаа хамаараад бонус өгдөг. Тэр нь цалингаасаа бараг 2-3 дахин их мөнгө ч байж болдог. Гэхдээ цалин нэмэгдэх тусам татвар нэмэгддэг.

-Яг өөрийн чинь зуучлалаар аваад дараа нь өндөр үнэд хүрсэн тиим жишээг хэлж болох уу?
-Манай нэг клиент хөрөнгө оруулалтын сан 2004 онд BWB, Бенз мерседес машинуудын суудлын хамгаалах бүс, жолооны хүрдэн дээр байдаг ослын усийн хамгаалалт (airbag) зэргийг бэлтгэн нийлүүлдэг компанийг дөрвөн тэрбум ам.доллараар худалдаж авсан. Ар-ванхоёр сарын дараа бид энэ компаниа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр долоон тэрбум ам.доллараар хувьцааг нь зарсан. Энэ дундаас манай клиент маш их хэмжээний ашиг олсон.

-Нууц биш бол дэд захирлын цалин хэд байдаг вэ?
-Яг тодорхой хэлмээргүй байна. Жишээ нь, Харвард юмуу, дэлхийд эхний аравт багтдаг сургууль төгсөөд манай банкинд анх орж байгаа хүний эхлэл цалин ойролцоогоор жилдээ 200-300 мянган ам.доллар байдаг. Олон жил үр бүтээлтэй ажиллаж албан тушаал дэвших тусам энэ цалин нэмэгдэнэ. Цалингаас гадна жилийн эцэст ажлын үзүүлэлт, банкинд оруулсан ашгаасаа хамаараад бонус өгдөг. Тэр нь цалингаасаа бараг хоёроос гурав дахин их мөнгө ч байж болдог. Гэхдээ цалин нэмэгдэх тусам татвар нэмэгддэг.

-J.P Morgan банкны өмчлөлийн хэлбэр ямар вэ, хувийнх уу. Өмчлөлийн хэлбэрүүд нь манайхтай адилхан уу?
-АНУ-ын ихэнх компани хувьцаагаа хөрөнгийн биржээр зардаг. Хувьцаа эзэмшигчид тэр компанийг эзэмшдэг. J.P Morgan банк гэхэд 160 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байхын тулд нийт хувьцаа эзэмшигчид дотроо хамгийн их хувьцаа эзэмшигч нь гэхэд 1-3 хувийн л хувьцаатай байх жишээтэй. Түүнээс гадна ямар ч хүн очоод энэ банкны хувьцааг худалдаж авч болно. АНУ-д хэдэн тэрбум ам.долларын үнэлгээтэй цөөхөн компани л хувь хүний гарт байдаг. Бусад компани нь хувьцаа эзэмшигчдийнх байдаг. АНУ-ын хувьцааны зах зээл нь өөрөө нийт 15 триллион ам.доллар. Улсынх нь жилийн үндэсний нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 13 триллион ам.доллар шүү дээ.

-Өнөөдөр УИХ-аар 2007 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Бэлэн мөнгө тараалаа гэж парламентыг шүүмжилж байна. АНУ-д ингэж бэлнээр мөнгө тараадаг уу. Жишээ нь хүүхдийн мөнгө гэж өгдөг үү?
-Нийгмийн эмзэг давхаргыг дэмжиж хамгаалах зорилгоор тэдэнд cap болгон мөнгө өгдөг тохиолдол АНУ-д бий. Орлогын чадваргүй хүмүүст хүүхдийнх нь тооноос хамаараад сарын 1000-1500 ам.доллар өгдөг систем бий. Харин манайх шиг түүхий эдийн нэг удаагийн таатай нөхцөлөөс бүрдсэн орлогыг ингэж хамаагүй тараадаггүй. АНУ-д бэлэн мөнгө тараахын оронд татварын системээр урамшуулдаг. Энэ нь үр дүнгээ илүү урт хугацаанд хадгалдаг хэлбэр юм л даа.

-АНУ-д санхүүгийн сектор улс төрөөс хэр хамааралтай байдаг вэ, манайх улс төрөөс хэт хамаараптай бай-гаагийн гол шалтгаан юу вэ?
-Ерөнхийдөө АНУ-ын санхүүгийн төв улстөрөөс нэг их хамаарахгүй. Зарим төрлийн компани онцгой тохиолдолд бага зэрэг хамааралтай. Жишээлбэл, АНУ-ын эрчим хүчний салбар байна. Энэ салбарт херөнгө оруулалтын таатай орчин бий болгох, татварын дэмжлэг үзүүлэхэд Техасаас гаралтай Ерөнхийлөгч Ж.Буш их нөлөөлсөн. Гэтэл саяын сонгуулиар Конгресс болон Сенатад Ардчилсан нам хамгийн олон суудал авлаа шүү дээ. Тэгэнгүүт бирж дээр АНУ-ын эрчим хүчний компаниудын хувьцааны үнэ бага боловч унасан. Гэхдээ сүртэй уналт биш. Харин эрүүл мэндийн салбарын хувьцааны үнэ бага зэрэг өссөн. Яагаад гэвэл Ардчилсан нам бол илүү зүүнтний нам учраас ядуу давхрагаа харж үзсэн, эрүүл мэндийн асуудалд илүү анхаарал тавьдаг учраас тэр. Түүнээс биш, сонгуулийн бус үеийн улстөрөөс хамаарч АНУ-ын эдийн засагт өөрчлөлт гарна гэж байхгүй. Манайд яагаад эдийн засаг нь улстөрөөс хамаараад байна вэ гэвэл өнөөдөр Монголын эдийн засгийг нэг тэрбум ам.доллар гэхэд түүний 30-40 хувийг улсын төсөв ззэлдэгтэй л холбоотой. АНУ-д бол төсөв нь эдийн заегийнхаа арав хүрэхгүй хувьтай тэнцдэг.

-Тэгвэл Монголын банкны салбар зөв замаар эрүүл явж чадаж байна уу?
-Би зарим талаар дутуу мэдээлэлтэй байж магадгүй. Миний уулзсан хүмүүсийн ярианаас үзвэл 1996, 2001 онтой харьцуулбал банкны салбарт маш их өсөлт гарсан байна. Нийт хадгаламжийн хэмжээ бараг хоёр тэрбум ам.доллар болжээ. Үүний нэг тэрбум нь зээл хэлбэрээр гарчихсан байгаа гэсэн. Энэ нь эдийн засагтайгаа тэнцэхүйц санхүүжилт хийгдсэн гэсэн үг. Энэ мэтээр банкны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч хүү бууруулах, эрх зүйн орчин, хадгаламж зээлийн хоршоод гээд шийдэгдээгүй асуудал олон л байх шиг байна. Ер нь Монголд санхүүгийн салбар маань шинэчлэлийнхээ эхний шатаас хоёр дахь шат руугаа л орж явна.

-Хадгаламж зээлийн хоршоо гэснээс АНУ-д ийм хоршоод дампуурч, хохирлыг төрөөс нь барагдуулж байсан гэх юм?
-1980-аад онд хадгаламж зээлийн хоршоод олноор байгуулагдаж дараа нь дампуурсан. Тэдний дампуурсан шалтгаан манайхаас өөр л дөө. Иргздийн мөнгийг авч завшаагүй, яасан нь мэдэгдэхгүйгээр алга болгоогүй. Хадгаламжид өгч байсан хүү нь ч Монголтой харьцуулахад бага байсан. Хоршоод яагаад дампуурсан гэхээр үл хөдлөх хөрөнгө, өндөр эрсдэлтэи компаниудын өрийн бичигт хөрөнгө оруулсан. Гэтэл нөгөө компаниуд нь дампуурч өрийн бичиг нь үнэгүй бопж хямралд орсон. Хохирлыг төрөөс зуун хувь барагдуулаагуй л дээ. АНУ-д дампуурлын хууль гэж бий. Энэ хуулийн дагуу зээл өгсөн хүмүүс нь тухайн компа-нийн хувийг эзэмшиж хөрөнгө оруулж үйл ажиллагааг нь сэргээгээд дампуурлаас гаргасан. Тэгээд тэр компанийнхаа хувьцааг зарж алдагдлаа нөхсөн. Нөгөө хэсэг нь тухайн компанийг бүр битүүмжилж хө-рөнгийг нь зараад тэр мөнгөнөөсөө хохирогчдын хохирлыг төлж барагдуулсан. АНУ-ын төр, засаг эдгээр үйл ажиллагаанд зохицуулагчаар оролцсон. Түүнээс биш, хохирогчдын мөнгийг зуун хувь гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, тэр хямралд хөрөнгөө оруулаагүй хүмүүсийн мөнгөөр өөрсдөө эрсдэлтэи буруу шийдвэр гаргасан хүмүүсийн хохирлыг барагдуулж болохгүй.

-Өөрөө хэзээ АНУ-д очсон бэ. Анх энэ банкиндаа орсон тухайгаа ярихгүй юу?
-Би 1996 онд анх Бриджпортын их сургуульд бизнесийн магистр хийхээр очсон. Сургалтын чанараар АНУ-даа дунд зэрэгт ордог ч ч байрлалын хувьд Нью-Йоркт ойрхон, ажил олох боломж ихтэйгээрээ давуу талтай. Анх 1998 онд J.P Morgan банкинд дадлага хийх гэж очсон. Эхлээд намайг орос хэлтэй, Европт өссөн зэргийг харгалзан Лондон дахь салбартаа Зүүн Европ хариуцеан ажилтнаар авна гэсэн. Тэгсэн 1998 онд Европт хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан, мөн Оросын рублийн ханш унаж хямрал гарсан, миний дадлага ердөө нэг cap хагасын хугацаатай байсан зэргээс болоод явж чадаагүй. Тэр үед зөв цагт, зөв газраа олж очиж чадсан азтай тохиолдлоор өнөөдрийн энэ ажилтайгаа золгосон.

-АНУ явахаас өмнө хаана сургууль төгссөн бэ, түрүүн Европт өссөн гэлээ. Тэнд удсан уу?
-Манайх гэр бүлээрээ зүүн Герман, Чехт амьдарч байсан. Манай ээж тэр үед ТМС-ийн хүүхдүүд авч явдаг байв. Тэр дагуу зүүн Германд дөрвөн жил амьдарсан. Дараа нь аав Чехийн Элчин сайдын яаманд ажиллаж Тэнд таван жил бояйэн. Тэр үед би хүүхэд байсан л даа. Монголд байхдаа орос 14 дүгээр сургуульд сурч байгаад Чех явсан. Ирээд орос гуравдугаар сургуульд аравдугаар ангиа төгссөн. Дараа нь ТИС-ийн харьяа Компьютер, менежментийн сургуулийг төгссөн. Төгсөөд нэг хэсэг ганзаганд явсан, хоёр жил орчим бас ажиллаж байгаад АНУ-д явсан.

-Ганзаганд хэр удаа явсан бэ, ямар наймаа хийдэг байв. АНУ-д сурах зардлаа ганзагын наймаагаар олсон хэрэг үү, үгүй юү?
-Нэг их удаагүй ээ. Ерээд оны эхээр бараг хүн болган л ганзаганд яваа биз дээ. Би Хятад, Орос хоёрын хооронд хэд явсан. Тэгээд миний хийх ажил биш байна гэдгээ ойлгоод больсон. Дараа нь Азийн хөгжпийн банкны төслүүдийн туслах, орчуулагч, орон нутгийн зөвлөх маягийн ажил хийж байгаад 1994 онд АНУ руу явсан. Тухайн үөд Улаанбаатар дахь АНУгын Элчин сайдын яамны номын санд чөлөөтэй нэвтэрч, янз бү-рийн материал үзэж болдог байлаа. Анх би 1992 онд тофелийн шалгалт өгч тэнцээд янз бүрийн тэтгэлэгтэй сургуулиудыг хайсан. Ингэж хайж байгаад сургалтын болон ахуй амьдралтай холбоотой бүх зардлыг даана гэсэн Бриджпортын их сургуулийг аав минь олж өгсөн. Одоо яваад яг арван жил болж байна.

-Явснаасаа хойш Монголдоо олон удаа ирсэн үү?
-Ер нь жил болгон ирчих санаатай. Заримдаа хоёр удаа ч ирдэг.

-Энэ удаа ямар зорилгоор Монголдоо ирээд байна вэ, амралт уу?
-Визээ сунгуулах гэж л ирлээ дээ. Канад руу гараад сунгуулах боломж байсан. Гэхдээ тэнд дараалал ихтэй. Нэг сумаар хоёр туулай буудах гэж Монголдоо ирээд байгаа нь энэ. Ирээд АНУ-ын Элчин сайдын яамнаас хоёр өдрийн дотор л визээ авчихлаа. АНУ-д ажлын виз гэж байдаг. Хугацаа нь зургаан жил байдаг юм.

-Манайтай адил ээлжийн амралт гэж байдаг биз дээ. Түүгээрээ Монголдоо ирдэг үү?
-Жилд нэг удаа амралт өгдөг. Тэр нь 28 хоног. Гэхдээ бөөнөөр нь амрах боломжгүй. Жилд дөрвөөс таван удаа хувааж байж 28 хоногоо гүйцээдэг. Яагаад гэвэл клиент маань хоёр юм уу, дөрвөн долоо хоногоор намайг хүлээгээд суухгүй шүү дээ. Хэрэв олон хоногоор амарвал энэ хугацаанд өөр банкирууд гарч ирээд миний клиентийн орон зайг эзэлчих учраас маш цөөн хоногоор амраадаг.

-Ажлын ачаалал гайгүй юу. Хараар ажилладаг мон-голчууд шиг амралттүй ажиллахгүй биз дээ?
-Анх ажилд орж байхад долоо хоногт зуун цаг ажилладаг байлаа. Хагас, бүтэн сайнгүй өдөрт 12-14 цаг ажиллаж байж зуун цагаа гүицээнэ шүү дээ. Одоо бол ажиллах ёстой шатуудаа дамжаад албан тушаал ахиад ирэхээр хагас, бүтэн сайнд амардаг болсон.

-Гэр бүл танилцуулахгуй юу, АНУ-д хамт амьдардаг уу?
-Тиймээ, эхнэр, охин маань АНУ-д байдаг. Гэр бүлийн хүн маань МУИС, Йели, Колумбийн их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Одоо Нью-Йоркт байдаг дэлхийд тэргүүлэгч нэгэн хуулийн компанид ажилладаг. Охин маань дөрвөн настай, цэцэрлэгт явдаг. Монгол хүмүүс л юм болохоор ээж нараа аваачиж хүүхдээ харуулаад л байж байна.

-Хүний нутагт олон жил амьдраад ирэхээр Монголоо санах юм уу?
-Саналгүй яахав. Нью-Йоркт бүх талаараа хэдий сайхан байгаа ч эх орноо, монгол ахуйгаа, ах дүү төрөл садан, найз нөхөд, нийгмээ саналгүй яахав. Монгол хүмүүсийнхээ нийгмийн харилцааг хүртэл санах үе байна шүү дээ.

-Нью-Йоркийн хоёр өндөр ихэр цамхаг суйрлээ шүү дээ. Тэгэхэд яг танай банк хэр их хохирол хүлээсэн бэ?
-Хүлээлгүй яахав. Хоёр өндрийн сүйрлээс үүдсэн санхүүгийн хохирлоос болж манай банк маш олон хүнээ халсан. Яг тэр үеэр манайтай өөр нэг банк нийлсэн нь давхацсан. Тиим учраас ажлын байрны давхардал ч их гарсан. Бараг 20-иод мянган хүн ажлаас халсан. Азаар миний бие өртөөгүй.

-Ажлаас халагдах гэснээс АНУ-д, танай банкинд хариуцлагын систем ямархуу байдаг вэ. Манайд бол алдаа гаргавал л ажлаас халдаг шүү дээ?
-Алдаа гаргаж байгаа хүн бол ажил хийж байна, юм сурч байна гэж үздэг. Тиим учраас алдаа гаргасан хүнийг ажлаас халах ч юм уу, цалингаас нь хасдаггүй. Алдааг нь хэлж өгнө. Харин тэр алдаагаа давтахыг цээрлэдэг.

-Сурсан мэдсэнээ Монголдоо зориулъя гэж боддог уу, алсдаа яах вэ, АНУ-даа л байх уу?
-Бодолгүй яахав. Ер нь таван жилдээ багтаж Монголдоо ирж ажиллана гэж боддог. Үнэхээр чадап л байвал амьдарч болдог газар бол АНУ. Тэнд монгол байна уу, хятад байна уу, орос уу хамаа байхгүй. Гэхдээ АНУ-д насаа өнгөрөөх бодол надад байхгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button