Шевченко Би яах ёстой юм бэ

-Та Челси-д ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэг л идээшиж өгөхгүй байна?
-Челси бол дэлхийн хамгийн шилдэг баг. Тийм болохоор би Роман Абрамовичийн саналыг шууд л хүлээж авсан юм.

-Та Милан-д тоглодог байхдаа олон гоол оруулж байсан. Харин Челси-д ирээд унтарчээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сүүлийн өдрүүдэд би энэ асуултыг хангалттай олон удаа сонслоо.

-Та миний асуултад хариулахгүй гэсэн үг үү?
-Би үнэхээр залхаж байна. Бас тайлбар өгөхөөс уйдаж байна.

-Таныг багийнхаа эзний итгэлийг биелүүлэхгүй байна гэж хөгжөөн дэмжигчид шүүмжилж байгаа. Yүнд хариулт авах гэсэн юм л даа?
-Би яах ёстой юм бэ. Чадлаараа л хичээж байна. Би чинь гоолын машин биш шүү дээ.

-Уучлаарай, таныг Италид яг ингэж нэрлэдэг. Та мэднэ биз дээ?
-Мэдэлгүй яахав. Гэхдээ энэ нэрийг хөгжөөн дэмжигчид надад өгсөн болохоос би өгөөгүй.

-Та нэг л уйтгартай байх чинь?
-Тийм байна уу.

-Та дэлхийн аваргын тэмцээний өмнө гэмтсэн. Энэ гэмтэл таны амжилтад сөргөөр нөлөөлөв үү?
-Ер нь муу тоглож буйдаа хэн нэгнийг буруутгах хэрэггүй байдаг юм. Гэмтэл миний тоглолтод сөргөөр нөлөөлсөн нь үнэн.

-Та өөрийгөө муу тоглож буйг хүлээн зөвшөөрлөө?
-Довтлогчийн гол үүрэг бол гоол оруулах. Хэрвээ энэ үүргээ биелүүлж чадахгүй бол муу тоглож буйн илэрхийлэл юм.

-Та Челси-д ирээд эхний тоглолтдоо гоол оруулсан. Тэр үед их баярласан болов уу?
-Yгүй.

-Яагаад?
-Одоо надаас хөгжөөн дэмжигчид байнга л гоол шаардах болно гэдгийг ойлгож байлаа.

-Тэдний хүсэлтийг биелүүлэхэд юу саад болоод байгаа юм бэ?
-Та дахиад л ийм асуулт тавьж байна. Yнэнийг хэлэхэд би энэ асуултад хариулмааргүй байна.

-Танай багийн Дрогба саяхан Mirror-т ярилцлага өгөхдөө таныг идэвхгүй тоглодог гэж хэлсэн байсан?
-Би тэр ярилцлагыг уншсан л даа. Дараа нь Дрогбатай уулзсан. Сурвалжлагч түүнийг буруу ойлгосон юм билээ.

-Ер нь Дрогбаг их хувиа бодсон тоглогч гэдэг шүү дээ. Тоглолтын үеэр энэ нь ажиглагддаг уу?
-Түүний талаар янз бүрийн л зүйл ярьдаг. Yнэн хэрэгтээ Дрогба бол жинхэнэ эр хүн, бас сайн довтлогч.

-Дасгалжуулагч Жозе Моуриньо танд их дургүй болжээ?
-Баг нь сайн тоглохгүй байхад тэр уурлалгүй яахав.

-Таныг Милан-д зээлээр өгөх юм гэнэ, Моуриньо үүнийг санаачилсан гэж ярьж байна?
-Би үүнийг мэдэхгүй. Багийн удирдлага л шийднэ.

-Хэрвээ Милан-д очих болбол яах вэ?
-Арай ч тэгэхгүй байлгүй дээ. Хэрвээ ийм байдал үүсвэл харамсалтай байна. Багаа орхисон гээд Италийн хөгжөөн дэмжигчид надад муу байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button