Төмөр замынхан маань яагаад л баартаад байна даа

Энэ хэргийн маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 21-нд ийм төрлийн осол гарсан ч азаар хүний амь нас эрсдээгүй талаар Улаанбаатар татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга В.Цэнд-Аюуш, Улаанбаатар дахь Вагон депогийн ҮЭ-ийн хороон дарга Х.Эрдэнэ нар өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэв. Улаанбаатар татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэнд-Аюуш
-Хэдхэн хоногийн дотор гурван ч том осол болоод байхад хэвлэл мэдээллийнхнээс нуугаад хэн ч дуугарахгүй байгаад гайхаж байна. Бодит байдлыг иргэдээсээ нууж, өөрсдийгөө хаацайлах хэрэггүй юм. Улаанбаатар дахь Вагон депогийн ҮЭ-ийн хороон дарга Х.Эрдэнэ -Арваннэгдүгээр сард Багахангай өртөөний орчим гарсан 495 дугаар галт тэрэгний ослын талаар та бүхэн бүгд мэднэ. Харин үүний маргааш нь мөн л ийм осол болсон, Энэ нь хавтагны гол хэмээх бусад галт тэрэг зөрдөг зам байдаг. Энэ зам руу суудлын 3432 дугаар галт тэрэг орж ирсэн. Гэтэл энэ зам руу өртөөний зам дээр багтаагүй ачааны галт тэрэг орж ирсэн байгаа. Харин ачааны галт тэргийг орж ирж байхыг харсан өртөөний жижүүр гар дохиог нээсний хүчинд энэ үед эсрэг талаар орж ирж байсан 285 дугаар галт тэрэг жижүүр машинчид хурдан зогсохыг сануулснаар тус галт тэрэг 795 дугаар километрт 17 минут зогссон байгаа юм. Харин эдний яриаг радио станцаар сонссон суудлын галт тэрэгний машинч зогссоноор энд бага зэргийн мөргөлдөөн гарч азаар хүний амь нас эрсдээгүй. Хэрэв тэдний яриаг суудлын галт тэрэгний машинч сонсоогүй бол ямар аймаар аваарь гарах байсныг төсөөлөх аргагүй. Ийм том осол гарчихаад байхад төмөр замын захиргаа нуун дарагдуулж өнгөрсөн. Зөвхөн тухайн үед хөдөлгөөн хариуцсан Батсайхан дарга дээр шуурхай зөвлөлгөөн хийж, өртөөний жижүүр эмэгтэйг ажлаас нь халаад өнгөрсөн. Гэтэл энэ хэрэг гарснаас хойш зургаан хоногийн дараа арваннэгдүгээр сарын 27 -нд дахин осол гарлаа. Энэ нь Бэлэндалай хөтлийн хоорондын замын 30 дугаар километрийн наймдугаар тойрогт илчит тэргэнд эвдрэл гарч зогсчээ. Ингээд тус тэрэгний машинч Батдорж туслахдаа хэлж төвөөс тусламж дуудуулсан. Тэд тусламж дуудсан атлаа ирэхийн завдалгүй хэнд ч хэлэлгүйгээр гэмтлээ засаад давхиад ирсэн байгаа юм. Ингэж болохгүй. Энэ бол машинчийн ноцтой алдаа. Хэрэв ингэж явах хооронд тэр зам дээр өөр галт тэрэг байсан бол зайлшгүй мөргөлдөж ноцтой аваар гарах байсан. Харин азаар тийм зүйл болоогүй. Гэтэл энд хэнд ч ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрсөн нь маш харамсалтай. Үүнээс гадна аравдугаар сарын 26-нд Чойр өртөөнд олон улсын суудлын галт тэрэг өнхнрсөн. Бүр онхолдсон юм шүү. Гэтэл энд ямар арга хэмжээ авсан гээч. Өртөөний даргыг нь халаад л өнгөрсөн. Мөн Тахилт өртоөнд эвдрэлтэй зам дээр галт тэрэг хүлээн авсан. Үүнийг бас нуун дарагдуулсан. Ийм л юм болоод байна гээд Төмөр замын удирдах газар эгээ л морь унасан толгойгүй хүн адил болсон гэлээ.

Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button