Сингапур иргэнийг хөнөөсөн хэрэгтнүүд баригджээ

Талийгаач Япон улсаас олон улс хоорондын ЛСА-гийн шугамаар Радио телевизийн техникийн шинэчлэлийн зөвлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Түүний амийг хөнөөсөн этгээд гэрээс нь дижитал зургийн аппарат, гар утас, notebook-ийг нь авсан нь илэрсэн. Харин уржигдар Баянгол дүүргийн ҮII хорооны 25 дугаар байранд амьдардаг Сингапур улсын иргэн Т-гийн гэрт үл таних дөрвөн залуу дайран орж амийг нь хөнөөжээ.

Талийгаач Капитал Гоулд Майнинг компанийн захирал аж. Гэмт хэрэгтнүүд талийгаачийн гэрээс Nokia-7250 болон LG фирмийн гар утас, ретум маркийн сансрын холбооны утас, компьютер, Сингапур улсын алтан карт 100 ам.доллар, 20 мянган төгрөг авч зугтсан байжээ. Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн газрын дэслэгч Мөнхдөл, Эрдэнэбулган нар гурван хоногийн дотор хэргийг шуурхай илрүүлсэн байна. Уг хэргийг Хархорин зах дээр жижиг бараа зарж, ачаа зөөдөг У.Ганзориг, Д.Ренчинсүх, О.Батсайхан, Д.Гансүх нар бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ. 18-25 насны эдгээр залуусын оршин суух хаяг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button