Төмөртэйн хүдрийн ордын лицензийг төрд шилжүүлэхээр шийдлээ

Шүүххурал өглөөний 10 цагаас эхлэх байсан. Гэвч хурал 45 минутаар хойшилсон. Учир нь хариуцагч тал болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ-ын) Геологи уул уурхайн кадастрын алба (ГУУКА)-ны мэргэжилтэн А.Цэрэнсодном ар гэрийн гачигдлаас болж шүүх хуралд ирээгүй. Ингээд А.Цэрэнсодномын өмгөөлөгч Д.Батсүх хариуцагчаар оролцох болж нэхэмжлэгч болон шүүх үүнийг зөвшөөрсөн учир шүүх хурал 11 цаг 30 минутанд эхэлсэн. Энэ шүүх хурал болох болсон шалтгаан нь БЛТ Төмөртэйн хүдэр ХХК-ийн эзэмшиж байсан ордынх нь лицензийг хүчингүй болгосон АМГТХЭГ-ын ГУУКА-ны шийдвэрийг эсэргүүцэж 2006 оны 9 сарын 14-нд Нийслэлийн шүүхэдгомдол гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу 10 сарын 11-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөл хуралдаж, БЛТ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлын товийг зарласан ч шүүх хурал хоёр ч удаа хойшлогдож энэ өдрийг хүргэсэн юм. Монгол улсад 200 гаруй төмрийн хүдрийн орд байдаг. Тэдгээрээс 25-д эрэл хайгуул хийж долоогийнх нь нөөцийг тогтоосны нэг нь Монгол Хятадын хамтарсан БЛТ ХХК-гийн Төмөртэй хүдэр, Хустайн ерөө компани 2004 онд байгуулагдсан бөгөөд төмрийн хүдэр олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж. Харин ГУУКА-наас тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг цуцалж өнгөрсөн 9 сараас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Ингэснээр төр ба Төмөртэйн үйлдвэрийн тулаан эхэлж шүүхэд хандахдаа хүрсэн нь энэ аж. Шүүх хурал эхэлсэн цагаас эхлэн талууд хурлын шийдвэрийг өөрийн талд авах гэж нотлож, батлаж хэлэлцэж эхэлсэн. Ингээд удтал хуралдсаны эцэст шүүхын тогтоол гарч шүүгч Л.Амарсанаа нэхэмжлэгч Төмөртэйн хүдэр, Хустайн ерөө хоёр компанид удаа дараагийн ноцтой зөрчил байсан байна. Тухайлбал ашигт малталын тухай хууль, болон аж ахайн нэгж байгууллагийн тухай хуулиар бол эх газрын лиценз аваагүй, Хустайн ерөө компани 940 A 5 лицензтэй, БЛТ ХХК-д олгогдсон лицензтэй талбайд эрх зүйн байгууллагаас олгогдсон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулсан. Энэ нь ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажлын төлбөрийг ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын долдугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй өнөөг хүрснээр барахгүй 2006 онд дөнгөж төлж эхлэж байна гэсэн гэрээ хийсэн. Гэтэл 1997 оны ашигт малтмалын тухай хуулийн дагаж мөрдөх журмын долоодугаарт зааснаар бол төлөх эцсийн хугацаа 2003 оны нэгдүгээр сарын хорин наймнаар дуусгавар болно гээд заасан байгаа тул энэхүү хуулийг зөрчсөн. Ашигт малтмал болох хоёр ордноосоо нэхэмжлэгч компаниуд өнөөг хүртэл төмрийн хүдэр олборлож байсан. Олборлохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гуравт заасныг зөрчиж тухайн орд газарт хэрэгжүүлэх төслийнхөө зорилгыг зөрчиж, БНХАУ-д хоёр компанийн тодруулбал БЛТХХК 2004 онд 17372195 килограмм төмрийн хүдрийг экспортонд гаргасан. Энд 2005 оных ороогүй. Төмөртэйн хүдэр кампани нь 2006 оны 6 сарын 11-нээс хойших хугацаанд 162392892 килограмм төмрийн хүдрийг мөн экспортолсон. Хэдийгээр ашиглах лицензийг нь авч борлуулах эрхтэй гэж та бүхэн бодож байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 16-р зүйлийн гуравт үүнийг журамлан заасан байдаг. Энэхүү заалтыг зөрчсөн. Мөн хэрэгжүүлэх төслийн зорилго ач холбогдлоо зөрчсөн зэрэг үндэслэлийг харгалзан үзээд Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх хуулийн 70-ын.2, 70-ын 9-д заасны дагуу нэхэмжлэгчийн шийдвэр хүчингүй болохыг тогтоолоо гэсэн шүүхийн тогтоол уншлаа. Ингээд өдөржин хуралдсан шүүх хурал АМГТХЭГ-ийн ГУУКА-ны ялалтаар өндөрлөлөө. Харин нэхэмжлэгч тал энэхүү шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд шүүгч Л.Амарсанаагийн дурьдсан тэр их хүдрийг гадагшаа гаргаагүй бөгөөд 2004 онд 32мянган тонн, 2005 онд 160-аад мянган тонн хүдэр гаргасан. Лицензийг цуцлах гурван үндэслэл нь лицензийн төлбөр төлөөгүй үед, хоёрт нь компани эрх бүхий байгууллага биш, гуравт нь төр түхайн газрыг хураах шаардлага гарсан үед мөнгийг нь төлж байж лицензийг нь хураадаг гэх гурван үндэслэлээр лицензийг цуцалдаг. Гэтэл манайх энэ гурван заалтын алиныг нь зөрчөөгүй тул манай лицензийг хурааж үйл ажиллагааг маань зогсоох үндсэлэл байхгүй хэмээн үзэж дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ.

2006.12.1 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button