Хятадад цахилгаан экспортлох уу гэсэн асуулт хариултаа нэхэж эхэллээ

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн ирээдүйд өндөр хүчин чадлын цахилгаан станц барих асуудал дөнгөж эхлэлийн буюу судалгааны шатандаа байна. Цахилгаан, эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй өмнөд хөршдөө экспортлох бүрэн боломжтой болох энэхүү бүтээн байгуулалтын талаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа. Энэ ч үүднээс БНХАУ-ын Цахилгаан сүлжээ компанийн Лүнен группын төлөөлөгчид болон Монгол Улсын ТЭХЯ-ны төлөөлөгчдийн хамтарсан гурав дахь удаагийн уулзалт өчигдөр боллоо. Уулзалтаар Шивээ-Овоогийн уурхайн лицензийг Төрийн мэдэлд бүрэн шилжүүлж авах талаар ярилцсан байна. Хэрэв тэгэхгүй бол цаашид хоёр улсын хооронд хийгдэж болох гэрээ биеллээ олохгүй байх магадлалтай аж. БНХАУ 11 дүгээр таван жил буюу тав, таван жилийн зайтай гадны орноос цахилгаан импортлох төлөвлөгөөтэй юм байна. Нэгэнт ийм зорилготой учир газар нутгийн ойроор нь манай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа юм байна. Хэрэв энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж чадахгүй бол өөр оронтой цахилгаан импортлох гэрээ байгуулж болох аж. Тиймээс нэн даруй уг асуудлыг нэг тийш шийдэж өгөхийг хүссэн аж. Харин манай талаас оролцож буй ТЭХЯ-ны төлөөлөгчид энэ асуудлыг Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлэн шийдвэрлэхээ мэдэгджээ.

2006.12.1 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button