УИХ-ын дарга Ц.Нямдорж Би ард түмэнд зарламаар байна

бусдын өмнө нэг их шударга царайлчихаад, мөнгө авах болохоор хамгийн түрүүнд хормой, хушуугаа дэвсээд гүйдэг. Би тийм хүмүүсийн жагсаалтыг хамгийн түрүүнд гаргаж өгөхийг шаардаж байна. Нэрсийг нь нэгдсэн хуралдаанд зарлана гэж ирээд ширүүлэв.
Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ, ард түмэндээ авилгын гэж цоллуулаад байгаа энэ 250 сая төгрөгийг зарцуулах жагсаалтаа гаргаж өгөөгүй 6-7 гишүүн байсны хоёр нь саяхан өгсөн байна. Гадаадад яваа, томилолттой байгаа 5-6 гишүүн жагсаалтаа гаргаж өгөөгүй үлдээд байгаа гэв.
Ц.Нямдорж Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Л.Гүндалай нар жагсаалтаа гаргаж өгсөн үү. Би ард түмэнд зарламаар байна.
Т.Очирхүү Асуудал чуулганд хүрээгүй байхад ингэх хэрэггүй.
Ц.Нямдорж Би танилцуулна, зарлана. Хамт яваа нөхдийнхөө эсрэг хачин муухай яриа гаргачихаад зарцуулах жагсаалтаа хамгийн түрүүнд гаргаж өгсөн байна. Худлаа шударга болж харагдаад. Ер нь 250 сая төгрөгийн асуудлаар МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хэлэлцэх хэрэгтэй. Тэр гурван гишүүн нэг нүүртэй байх хэрэгтэй. Тэд энэ 250 саяыг авахаас татгалзах ёстой. Тэдний тойрогт хуваарилах мөнгийг өөр аймаг суманд өгвөл зохино. Ард түмний тархийг угаах балиар зүйл хийх хэрэггүй. Энэ Үнэн сонин яаж байгаа юм бэ. МАХН-ын бүлэг хуралдаад бүлгийн дарга Д.Идэвхтэн Үнэн сонинд гарч байгаа зүйл бол сэтгүүлчийн үг болохоос МАХН-ын бүлгийн байр суурь биш гэдгийг зарла. АН-ын зөвлөл хуралдаад Ц.Элбэгдоржийн хэлсэн үг зөвлөлийн байр суурь биш гэдгийг зарлах хэрэгтэй. АН-ын гүйцэтгэх зөвлөл эсэргүүцээд байхад хэдэн гишүүн нь дэмжээд байгаа юм шиг харагдаад байна. Үүнийгээ нэг мөр болгох хэрэгтэй. Бүлэг, зөвлөл завсарлага аваад 250 саяын асуудлаа хэлэлцэн нэг мөр болгомоор байна.

2006.12.1 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button