Начин заан-ыг дээрэмдсэн залууг БНСУ-аас ирэхэд нь баривчиллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Сансар хороолол дахь Начин заан ломбардыг дээрэмдсэн залууг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Зөвхөн нүд, амаа ил гаргасан баг өмссөн залуу ломбардад орж, ломбардын ажилтнуудад гap буу тулган 700 мянган төгрөг дээрэмдээд Марк II машинд сууж зугтсан эл хэргийн талаар ээ тухайн үед нь мэдээлж байсан. Гэгээн цагаан өдөр, олны хөлийн газар дээрэм хийгээд зугтсан багтай залуу хэн байсныг цагдаагийн ажилтнуудаас тодрууллаа. Кинонд гардаг үйл явдал гэмээр энэ хэргийг илрүүлэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд ажиллаж байсан юм. Баянзүрх дүүргийн цагдаагийн
хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ганхүү Өнгөрөгч аравдугаар сарын хоёрны өдөр Начин заан ломбардад халдаж, дээрэм хийгээд зугтсан залууг уржигдар баривчиллаа. Хэрэг явдал болсон эхний өдрүүдэд манай ажилтнууд нэг хүнийг энэ хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн. Гэвч зарим нэг бэрхшээл тохиолдож шалгалт удааширсан юм. Цагдаа нарын сэжиглэсэн тэр залуу хэрэгтэн мөн байсныг нэлээд удаан шалгасны эцэст тогтоолоо. Тэр хэргээ хүлээсэн. Түүний дээрэм хийх үедээ унаж явсан Марк II машиныг ч олсон. Дэлгэрэнгүй мэдээллийг Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Э.Идэрцогоос аваарай гэсний дагуу хошууч Э.Идэрцогтой холбогдлоо.

-Хэн гэдэг хүн ямар зорилгоор дээрэм хийсэн байна вэ?
-О гэдэг залуу байсан. Мөнгөтэй болохын тулд дээрэм хийсэн гэж мэдүүлж байгаа. Түүнийг манай хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, мөн Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хамтран нэлээд удаан мөрдөж, эрэн сурвалжилсны үр дүнд хэрэгтэн мөн гэдгийг тогтоож, баривчилсан.

-Онгоцноос бууж байхад нь баривчилсан гэсэн. Дээрэм хийчхээд гадагшаа явчихжээ?
-Тиймээ, дээрэм хийчхээд гадагшаа явчихсан байсан. Уржигдар орой Өмнөд Солонгос улсаас ирэхэд нь баривчиллаа.

-Түүнийг бас дээрэм хийхдээ найзынхаа машиныг унаж яваад дараа нь буцааж өгсөн гэсэн мэдээлэл байсан?
-Үнээн. Ийм явдал болсныг тогтоосон. Тэр найзынхаа машиныг унаж байхдаа эвдэлж, дээрэм хийсэн мөнгөөрөө эвдрэлийг засчихаад буцааж өгсөн байна лээ. Харин дээрэм хийх үедээ улсын дугаарыг нь авчихсан байсан.

-Тэр 700 мянган төгрөг л дээрэмдсэн биз дээ. Энэ мөнгөөр машин засч, бас Өмнөд Солонгос улс руу гарахад хүрэлцсэн хэрэг үг үү?
-Үүнийг шалгаж байна. Шалгаж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна.

-Ломбардын ажилтнуудад тулгасан гар бууны талаар мэдээлэл өгөхгүй юу. Өөрийнх нь үү, эсвэл өөр хүнийх байсан уу?
-Үрлэн сумтай тоглоомын буугаар айлган сүрдүүлсэн байна лээ. Юутай ч цагдаагийн ажилтнууд ломбардад халдан баг өмсч, буу мөрлөн, машин хөлөглөсөн дээрэмчнийг барьж чаджээ. Тэрээр ганцаараа энэ хэргийг хийсэн байна. Хошууч Э.Идэрцог дээрэм хийсэн залуугийн нэрийг нууцалсан ч өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр бол түүнийг Отгондорж гэдэг аж. Тэрээр ажил хийдэггүй бөгөөд 30 настай юм байна.

2006.12.1 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button