Д.Шатарбалын гэх хэргийг түр түдгэлзүүлжээ

Дипломат номертой машинтайгаа явж байхад нь Болгарын цагдаа саатуулан 23 кг хар тамхийг илрүүлсэн гэдэг. Уг хэргийг манай УМБГ-ын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа ч одоогоор хэргийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Учир нь манай хуулийн байгууллагаас түүнтэй холбоотой хэргийн тухай лавлагааг явуулахыг хүсч Болгарын хууль хяналтын байгууллагад албан бичиг өгсөн ч одоо хүртэл хариу нь ирэхгүй байгаа гэнэ. Эл байдлаас болж прокурорын зөвшөөрөлтэйгээр түр түдгэлзүүлсэн байна. Энэ нь албаны зарим хүмүүс уг хэргийг ингэж байгаад замхруулахаар шийдэж байгаа юм уу гэх сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Гэмт үйлдэл дээр нь барьж, хангалттай нотлох баримт нь байсаар байхад бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа нь өөрөө эл таамгийг дэвшүүлэхэд хүргээд байна.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button