Урлан бүтээх төвийн захирал Б.Цэрэндорж хүүхдийн мөнгөөр хувийн орон сууц бариулж эхэллээ

Төр засаг ч түүнийг үнэлж Ардын багш гэдэг сайхан өргөмжлөлийг хүртээгээд авсан. Гэхдээ Цэрэндорж гэх ноёнтон угийн хүүхдийн хөдөлмөрийг өөрийнхөө бизнест хөнгөхөн ашиглачихдаг гэдгийг хавь ойрынхон нь бүгд мэднэ. Модоор сийлбэр хийх, зөөлөн тоглоом хийх, баримал, зээгт наамал гээд хүүхдийн авъяас чадвараар бүтсэн гайхалтай бүтээлүүд тэнд бий. Жил бүр үзэсгэлэнгээ гаргаж, хүүхдийнхээ бүтээлийг хөөрхөн рекламддаг эцсийн дүнд өөрөө нэр алдар горилж, харин хүүхдүүд сурч мэдсэн нэртэй хоосон хоцордог. Тэд бас дугуйланд сурахын тулд мөнгө төлнө. Багш нарын нь цалин зарим нэг компанийн цэвэрлэгчээс ч доогуур тул ихэнх сайн багш нар нь одоо ажлаасаа гарцгаасан. Харин залуу эмэгтэй багш нар нь Цэрэндоржийн нууц амраг болохоос наагуур юм болж байж ажилдаа үлддэг. Эсвэл орон тооны цомхотгол гээд хөөрхөн дөнгөчихнө. Хүүхдийн гэх нэрийн дор чамгүй хөлжиж амжсан ноёнтон маань зуны амралтаар хэдэн багш нараа хувийнхаа зочид буудлыг бариулах гэж барилгачин болгодог гэх. Зунжин Тэрэлжийн ойролцоо захирлынхаа хувийн эзэмшлийн орд харшийг барилцсан багш нарт би ажиллаж чадахгүй нь ээ гэх эрх байхгүй. Тэгвэл намар ирэхэд хэдийн ажилгүй болсон байна. Зарим талаар социализмын үеийг санагдуулам. Энэ их эрх мэдэлтэн үе үеийн ерөнхийлөгчид, түүнийг тойрон хүрээлэгчдийн тархийг хэдийнэ угааж дөнгөсөн учир хаана ч очсон миний найз нөхөд байгаа гэж томрох дуртай. Хүүхдийн нэрээр хөлжигч энэ эрхэм хувьдаа Зочид буудал амралтын газар бариулаад сэтгэл нь ханахгүй Урлан бүтээх төв тойрсон газрууд руугаа ханцуй шамлаж орсон нь харамсалтай. Урлан бүтээх төвийн хажуухан талд зэрэгцэн баригдаж байгаа Вант хаус нэртэй орон сууцыг мөн тэрээр бариулж байгаа сурагтай.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button