Говь компанийн хувьчлалын саарал ордноос удирдаж байна

Говь хэмээх улсын үйлдвэрийг вант улс болгон тунхаглаж эзэн хаанаар нь хэнийг томилох вэ, арвин их сан хөмрөгөөс нь хэний хөвгүүд хувааж идэх вэ гэсэн наймаа улс төр, бизнесийнхний толгойг өвтгөсөн чухал асуудал болоод байна. Энэ вант улсын хөрөнгийг хэмжээ хязгааргүй идэж шамшигдуулсан Ц.Сэдваанчиг гэгчийн хийсэн хэргийн үүр уурхай ч ухагдаж төнхөгдөөд нэгэнт эхэлчихэж. Гэсэн ч ямар нэг далдын шалтгаанаар гаалийн Баатар, 90 саяын Цолмон, хадгаламж зээлийн хоршоодын хэрэг ч дэргэд нь жулдах-аар энэ хэргийг нуух сонирхолтой хүн цөөнгүй байдаг бололтой. Юутай ч сонин хэвлэлүүдээр гараад байгаа баримтуудын араас Ц.Сэдваанчиг өөрөө ч тэр, ТӨХ ч тэр, төр засгийн тэргүүнүүд ч тэр ган гэж ганц үг дуугарахгүй байгаа нь хэн бүхэнд илхэн харагдана. Сураг дуулбал Говь ХК-ийн хувьчлалын ард тун ч том наймаа явагдаж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл нударган доогуур нууцхан хэлэлцсэн энэ наймааг хэн хийж байгаа нь тодорхой болж иржээ. Сонирхолтой нь энэхүү бизнесийг гардан хийж байгаа хүн нь бидний сайн таних төрийн өндөрлөг, УИХ-ын хэдэн гишүүд гэнэ. Бүр тодруулбал ерөнхийлөгч Н.Энхбаяр эрхэм түшээ Р.Гончигдорж нарын хоорондын тохироогоор Бридж-ийн гэгддэг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Говь-ийн шинэ эзнээр аль хэдийнэ тодорсон сурагтай. Үйлдвэр дотор ажилладаг Ц.Сэдваанчигийг болон Д.Ганхуягийн холбоотнууд, тэдний ойр дотныхон, хамаатан садан нь Бид тэртэй тэргүй авчихсан, бид нартай аятайхан харьцахгүй бол ажилгүй л болно гэж мэдээрэй гэж хамт ажиллагсдаа дарамтлаад эхэлснээс үзэхэд асуудал бараг шийдэгдчихсэн бололтой. Эдний дотроос хамт олноо хамгийн ихээр дайран давшилж байгаа хүний нэг нь Ц.Сэдваанчигийн төрсөн дүү тус компанид өндөр үнээр түүхий эд шахдаг нэгэн болох Ц.Гомбосүрэн, эхнэрийнх нь төрсөн дүү санхүүгийн албаны орлогч дарга Д.Содбуян мөн ойрын хүн болох түүхий эдийн хэлтсийн дарга н.Мөнхтөр гэгч нөхөд сүүлийн үед ааш авир нь муудаж, хардаж. сэрдэж, бусдыг доромжлон гутаах зэргээр омог сүр нь тун ч гаарч байгаа гэнэ. Тэр ч байтугай түүний нууц амраг гэх Говийнхний Эрдэнэсэд хэмээн хочилсон Н.Эрдэнэтуяа гэгч эмэгтэй Сэдваанчигийнхаа хамт Америк, Япон Канад, Европын Холбооны улсууд болох Бельги, Франц, Герман, Англи, Итали зэрэг арав гаруй оронд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Говь ХХК-ийн тавь гаруй мянган ам.доллараар олон удаа томилолтоор явж зугаалсан атал тус үйлдвэрт нэг ч ам.долларын ашиг оруулалгүй улсын мөнгийг цацсан байна. Тухайлбал сонин хэвлэлийн газраар Говийг манай нөхөр аль хэдийнэ авчихсан. Биднийг сонин хэвлэлүүдээр яаж ч бичээд дийлэхээсээ өнгөрсөн гэсэн утгатай зүйл ярьж явсныг гэрчлэх хүн ч бий. Та нар одоо яах гээд ч нэмэргүй. Тэртэй тэргүй энэ бол шийдэгдчихсэн асуудал. Говь-ийг бид бараг авчихаад байгаа хэмээн бардам дуугарч байгаа хүн нь Говийн шимэгч-ээр өргөмжлөгдөөд байгаа ноён Ц.Сэдваанчиг аж. Ээлжийн амралтаа авах гээд орсон хууччуулаа Тэртэй тэргүй бүр мөсөн амрах гэж байж хэмээн ёжлон суугаа энэ эрээгүй эр, түүний холбоотнуудыг хэн өөгшүүлээд байна вэ. Тэр яагаад ийм ам бардам байгаа нь одоо тун ойлгомжтой болж байна. Гэтэл ард түмнийх нь хөрөнгөөр тоглочихоод байгаа энэ даварсан эрийн арга залинд орсон хүмүүсийн дунд улсын маань ерөнхийлөгчийн нэр цохиж яваа нь харамсалтай. Саяхан Зууны мэдээ сонин дээр хэвлэгдсэн нэгэн нийтлэлд Говийг дөрвөн хүн аль хэдийнэ өөрийн нэр дээр өмчлөөд шинээр гэрчилгээ авчихсан байна гэж тун ч тодорхой бичсэн харагдсан. Бүхэл бүтэн улсын үйлдвэрийг толгой мэдэн өөрийн болгоод авчихсан тэр хүмүүсийн нэрэн дотор Бридж группийн захирал, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн нэр орчихсон явна. Ийм зоригтойгоор, өөрсөддөө итгэлтэй 19015 гишүүнтэй улсын үйлдвэрийг дөрвөн гишүүнтэй хэмээн дахин бүртгүүлж амжсан нь ардаа маш том хамгаалалттайг нь илэрхийлж байна. Гэхдээ тэр хүн нь бидний итгэж найдаж, оройдоо гарган шүтдэг Монгол Улсын Ерөнхийлөгч л биш байгаасай. 2003 онд болсон олон улсын томоохон тендерт Бридж групп тун ч бульхайтай оролцсон гэдгийг хүмүүс одоо ч санаж байгаа. Гэтэл Бид Говийг авна. Тендерийн асуудлыг нь би хуулийн хүрээнд дэмжье гэсэн сэтгэлтэй байгаа. Энэ бол улс төр, нэр хүндийн бизнес. Бизнес эрхлэхэд улс төрийн орчин тун ч чухал хэмээн ил тод зарлаад байгаа энэ эрхэм улс төрөөр бизнес хийх гэж байгаагаа нуухгүй байна. Говь-иос бизнесийнхээ анхны гарааг эхэлсэн нь түүнийг ноолуурны амтанд оруулсан бололтой. Тийм ч учраас мань эр энэ бохир ажилдаа нэр нөлөө бүхий хүмүүсийг татан оруулахаар эрмэлзэж байгаа нь илэрхий. Тун удахгүй сонгууль болио. Тэр үед улсын үйлдвэрийг нь хуваагаад идчихсэн энэ хүмүүс ямархуу уран аргаар энэ том луйвраа цайруулах нь сонин байна. Тус үйлдвэрийг хувьчлах тендерийн үнэн нь ч дөрвөн жилийнхээ өмнөхөөр бичигдсэн нь энэ ажлыг хэн нэгэн том тамга барьсан нөхөр саарал ордон дотроос зохион байгуулаад буйг харуулаад байх шиг.

О.Ванчиг
Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button