Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр Монголын нийт ард түмэнд хандан хийлгэж буй хэвлэлийн бага хурал нь 1988 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагы ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн хөтөлбөрийн удирдлага дор жил бүрийн 12-р сарын 1-нийг ДОХ-той тэмцэх дэлхийн нийтийн өдөр болгохоор тогтсоноос хойш хүн төрөлхтөн 18 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхий дээр ХДХВ-ийн халдвараар 70 гаруй сая хүнд халдварлан 27 гаруй сая хүний амийг авч одсон бөгөөд 2005 оны байдлаар 40.3 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч, 3.1 сая хүн нас барсан байна. Манай улстай хил залгаа хоёр хөрш болох ОХУ-д ХДХВ-ийн халдвар авсан 300 мянган хүн, БНХАУ-д 183.733 мянган хүн байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан зарласан хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, НYБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, НYБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх ажлын хэсгийн дарга хатагтай Делиа Барселона, Өөдрөг амьдрал ТББ-ын хөтөлбөрий ажилтан С.Ганболд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ-ийн халдварыг 14 секунд тутамд 19-45 насны нэг залуу авч байна. Иймээс бид энэ өдөр халдвартай тэмцэнэ гэж ярихаас илүүтэйгээр хувь хүн бүр өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж, аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэн эрсдэлтэй зан үйлээс зайлсхийх хэрэгтэйг ухамсарлах явдал нь жинэхэнэ утгаар ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж чадах юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button