Менежментийн II олимп болно

Тус олимпиад нь өнгөрсөн онд анх удаа зохиогдсон бөгөөд ХААИСын эдийн засаг бизнесийн сургуулийн багш Жандагсүрэн агсаны гэгээн дурсгалд зориулжээ. Тус олимпиадад одоогийн байдлаар 20 их дээд сургуулиуд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд нэг сургуулиас 1-3 оюутан оролцох эрхтэй ажээ.
Олимпиадад оролцогчид сургуулиасаа шалгарсан оюутан байх ба нэгдгээр шатандаа эссе бичих болон тест, кейс, бодлогоор шалгуулах ажээ. Хоёрдугаар шатанд 10 оюутан үлдэх ба энэ шатанд оюутнууд өгсөн сэдвээр илтгэл тавьж, гадаад хэл, компьютерийн мэдлэгээр өрсөлдөж тэргүүлэгчдээ тодруулах ажээ.
энэ талаарх зохион байгуулагчдийн яриаг сонсоно уу
үideo1
Тэргүүлэсэн оюутнуудад зохион байгуулагчид нэлээд өндөр шагнал амалсан байсан. Мөн сургуулиудаас оролцож байгаа оюутнуудын онооны нийлбэрээр байр зэлүүлж шилжин явах цом олгох гэсэн.
Энэ олимпиад нь Монголын менежментийн холбооны 15 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой бөгөөд урьд жилүүдэд Жандагсүрэн сан дангаараа зохион байгуулж байсан байна. Мөн энэ удаагийн олимпиадад хөдөө орон нутгуудаас Эрдэнэт, Дархан хотуудаас ирж оролцож байгаагаараа цар хүрээ нь жил ирэх тусам улам өргөжихийг харуулж байгаа гэж зохион байгуулагчид мэдэгдэж байсан.
Ямартай ч өөрийн хийж бүтээсэн үйлсээрээ хойч үедээ хүндлэгдсэн нэгэн сэхээтний гэгээн дурсгалд зориуласан энэ олимпиад цаашид олон олон сайн менежментийн боловсон хүчнүүдийг төрүүлэх бизээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button