Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээг тогтоолоо

Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ төслийн төгсгөлийн баримт бичиг болох тайлан илтгэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү төслийн багт нийт найман хүн оролцсон бөгөөд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт боловсруулах төслийн судлаачид байсан байна.

Энэ судалгаа нь ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг боловсруулах асуудлаар Монголд анх удаа хийгдсэн иж бүрэн шинжтэй ажил юм. Монгол Улс мянганы хөгжлийн зорилгын ес дэх зорилтод ардчилсан засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүний эрх, авилгалтай тэмцэх асуудлыг нэмж УИХ-аар баталсан нь эл судалгааны ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн. Тэгвэл Монгол дахь ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт сэдэвт судалгааны тайлан илтгэл нь Монгол Улсын иргэд, төр засгийн байгууллага, бүх шатны шийдвэр гаргагчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээллийн чухал хэрэглэгдэхүүн болох юм.

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатар тайлан илтгэлийн талаар ийнхүү ярьж байна.үideo1 Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр ардчиллын шалгуурын тухай асуудалд ихээхэн анхаарах болсон. Ардчиллыг үнэлэх, харыгуулах хэд хэдэн баримтлал бий болж оөр әөрийн арга зүй, аргачлалаар хийсэн судалгаагаа нийтэд мэдээлдэг болсон. Эдгээр судалгаа хүний эрх, засаглалын үнэлгээ, ардчилал ба эдийн засгийн үйл ажиллагааны хамаарал, ардчиллын байдал ба олон нийтийн санаа бодол, нийгэм-эдийн засгийн үнэлгээ зэрэг тодорхой асуудлыг гол болгож байгаа боловч бүхэлдээ ардчилсан нийгмийн хөгжил, няггралын төвшинг тогтоох, ардчиллын чанарыг хэмжихэд чиглэж байна. Судалгааны гол зорилго бол Монголын ардчилсан засаглалын үндсэн ба дагалдах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, энэ талаар цогц мэдээлэл бэлтгэхэд оршиж байгаа юм.

Хамгийн гол үндсэн үзүүлэлт нь ардчилсан засаглалын нийтлэг үнэт зүйлсийг, дагалдах үзүүлэлт нь Монгол дахь ардчилсан засаглалын үндэсний өвөрмец онцлогийг голлон илэрхийлсэн. Эл судалгааны нэг онцлог бол судлаач хувийн байр суурь субьектив дүгнэлт хийхээс аль болох зайлсхийж гагцхүү бодит мэдээлэлд тулгуурлан Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдлыг тоймлон гаргахыг хичээсэнд оршиж байгааг судалгааны багийнхан онцлож байсан. Судалгааны баг Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн тайлан-илтгэлд тулгуурлан Улс орны мэдээллийн хуудас-ыг боловсруулж, Ардчилсан засаглалын талаар үндэсний шинжээчдийн үнэлгээ гаргасны зэрэгцээ Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр-ийн төсөл боловсруулсан юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button