Цэргийн тангарагийн баяр, жишиг хотхоны нээлт боллоо

Мөн төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний нүүрэн хэсэг энэ өдөр ашиглалтанд орсон юм. Эл өргөөний Чингэс хааны хөшөөнд мөн цэцэг өргөв. Дараа нь Төрийн ордоны хойд талбайд босгосон Монгол төрийн тамганы дардасны хөшөөний нээлт болж цэцэг өргөх ажиллагаа болов. Энэ өргөө ирэх оны 6 дугаар сард бүрэн ашиглалтанд орох ажээ. Эдгээр арга хэмжээний дараа ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын орлогч, АТГ-ын дарга, хошууч генерал М.Жаргал нар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг зорилоо. Генералууд шинэ дайчдын тангараг өргөх ёслолд оролцож, Цэргийн хотхоны тохижилтын стандарт-ын дагуу тохижуулсан цэргийн хотхоныг албан ёсоор нээлээ. Урьд нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг дээрх стандартын дагуу тохижуулсан юм. Цаашид Зэвсэгт хүчний нийт анги, салбарыг ийнхүү орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохижуулах ажээ.

Дайчдын тангарагийн баяр дээр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо Цэргийн албан хаагчдын өмнө тавигдаж буй зорилтыг биелүүлж үндсэн үүргээ хэрхэн чадварлаг эзэмших вэ гэдгээ харуулдаг төгсөлтийн болон ЗХЖШ-ын даргын нэрэмжит шалгалтаар Зэвсэгт хүчний анги байгууллагууд амжилттай шалгагдаж, сургалт, өвлийн бэлтгэлийг сайн хүлээж авлаа. Тус ангид 290 орчим сая төгрөгийн тохижилтын ажил хийж өнгөрсөн жилүүдэд хүндрэлтэй өвөлждөг байсныг өөрчилж ажиллах нөхцлийг сайжрууллаа. Цэргийн албан хаагчдын хувьд өнөөдөр олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдалтай уялдаад улам бүр хариуцлагатай чадварлаг байхыг шаардаж байна. Тиймээс тангараг өргөсөн дайчид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, цэргийн эрдэмд шамдан суралцаж Зэвсэгт хүчний удирдлагын итгэл найдварыг даана гэдэгт итгэл дүүрэн байна гэж тэмдэглэн хэллээ.

Энэ үйл явдлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэл мэдээллийн 10 гаруй сэтгүүлчийг гар буу, АКМ-ээр буудуулж, танк, ЯЦБМ-д суулгаж сонирхууллаа.

Соёмбо сонины 2006.12.02
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button