Малайзад зэрлэгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн ар гэрт Засгийн газраас нь 305 сая төгрөг олгожээ

Хар тамхины хэрэг болоод 16 настай охины онгон хальсыг өшиглөсөн хэргээр цагдаад шалгагдэж байсан. Анна гэх нууц нэрээр болж бүтэхгүй зүйлд холбогдож явдаг бүтэлгүй хүүхэн гэх мессеж нийгэмд илүүтэй хүрээд амжсан. Талийгаачийн аав болсон явдалд итгэхийг хүсэхгүй байгаа, охиных нь яс биш байгаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн ч охиныхоо чандрыг тээн эх орондоо ирэхээс өөр аргагүй болсон юм. ДНК-ийн шинжилгээгээр талийгаач Ш.Алтантуяагийн яс мөн болох нь тогтоогдсоноор түүний эцэг С.Шаарийбуу энэ хэрэгт анхаарлаа тавьж шуурхай ажиллагаа явуулсан шүүх цагдаагийнханд баярлаж байгаагаа илэрхийлсэн ч Багинда гэгч нөхөр нэртэй өмгөөлөгч болон 100.000 ам. доллар барьцаанд өгсөнөөр батлан даалтанд гарч чадсанд харамсалтай санагдаж байгаагаа ч нуугаагүй гэнэ. Тэрээр өнгөрөгч тав дахь өдрийн шөнө 23.35 минутанд МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирлээ Малайзын Засгийн газраас сая рингит буюу 305 сая төгрөгийн нөхөн олговрыг талийгаачийн ар гэрт олгосон бөгөөд энэ мөнгө түүний хохиролыг барагдуулж байгаа эсэхийг Малайзын сэтгүүлчид илүүтэй сонирхож байгаа гэсэн.

Харин С.Шаарийбуу гуайн барьсан хайрцгийг харсан талийгаачийн ээж ихэр татан уйлж, Чингис Хаан нисэх буудал дээр байсан хүн бүхний зүрхийг шимшрүүлсэн. Хэсэг ярилцсаны эцэст аав нь УБК 2209 гэсэн саарал жипээр гэр рүүгээ явсан бол ээж нь ах дүү нарынхаа хамт жижиг машинд суун тус тусдаа явж одсон. Машиндаа суух гэж явах үедээ талийгаач охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй юмуу гэсэн асуултанд Сэтгүүлч та нар өөрсдөө мэдээд юу бичихээ шийд гэсэн бол түүнтэй хамт явсан ах дүү нар нь Зайлцгаа, хүний зовлонгоор цадсан муу сайн амьтад хэмээж байсан юм. Бидний хувьд хүний зовлонгоор жаргал хийх гээд байгаа юм биш, олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх гэж ажлаа хийж явж байгаа гэдгээ хэлээд ч ойлгохыг хүсээгүй ар гэрийнхэн нь харин энэ сарын 2006.11.28-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд хандсан юм.Тэрээр хэвлэлийн бага хурал дээр талийгаач охин
Ш.Алтантуяагаа орос. англи. хятад хэлтэй маш өндөр боловсролтой нэгэн байсан төдийгүй эмч нарын буруугаас болж өвчтэй болсон хүүгээ эрүүл болгох гэж өдөр шөнөгүй тэмцэж явсан тухай нь илэн далангүй өгүүлж байсан.

Тэрээр охиныг нь нүцгэлээд биед нь гурван тэсрэх бодис зүүгээд дэлбэлсэн газрыг иүдээрээ хараад хүн хийж чадсан гэдэгт ч итгэж чадахгүй байгаагаа нулимс дуслуулан өгүүлж байсан юм. Хэдийгээр Багиндаг энэ хэргийг зохион байгуулсан гэдгийг бараг хүлээлгэсэн ч их мөнгөнийхөө хүчээр энэ хэрэгт ял шийтгэл авалгүйгээр шүүхээр шийтгэгдэхгүй өнгөрч магадгүй гэсэи таамаг байгаагаа ч нуугаагүй юм. Тиймээс ч 12 сарын 14-нд болох шүүх хуралд очих шаардлагагүй гэдгээ дуулгасан юм. Харин нэгэн шинэ мэдээлэл нэмж дуулгахад С.Шаарийбуу гуай охиныхоо өсөж төрснөөс эхлээд бага, өсвөр үе гээд бүх л үүх түүхийг харуулсан кино хийж охиноо ямар хүн байсан бэ гэдгийг дэлгэцэнд мөнхөлнө гэдгээ амласан гэнэ шүү.

Зиндаа сонин 2006.12.02
Б.Төвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button