ХӨСҮТ-ийн эмч нар 10 сая төгрөгийн зүү, тариур хувьдаа завшиж баригдлаа

зовлонгоор жаргал хийх хэдэн лам нар, хүний эрүүл мэнд, амь насыг хариуцдаг эмч нарын халаас зузаарах болсон. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр саяхан дархлаажуулалтын сангаай хөдөө орон нутаг руу вакцинтай хамт явах ёстой байсан зүү, тариурыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын багийн их эмч Ц.Оргил тэргүүтэй Г.Дуламжав, Э.Оюунтуяа нар хувьдаа завшин зарж 10 сая төгрөг олсон ноцтой хэргийг тус төвийн захиргаа илрүүлэн хурлаар авч хэлэлцсэн байна. Эдгээр эмч нарт ямар арга хэмжээ авах болсоныг тус төвийн захирлаас лавлахад гурван сарын хугацаанд тэдний цалингаас 20 хувийг суутган хохирлыг бүрэн барагдуулна гэж мэдэгдсэн. Уг нь эмч хүний үүргээ умартан залилан хийсэн эдгээр эмч нарыг ажлаас нь чөлөөлсөн бол зохистой байсан юм.

Тэдний бусармаг явдлаас болж хөдөө орон нутгийн мянга, мянган иргэдийн эрүүл мэнд салхинд хийсэх мэт алга болж байгаа нь харамсалтай. Уг зүү, тариурыг сайн дурын дархлаажуулалт нэмэлт вакциний үед хэрэглэх ёстой байсан ба олон арван хүүхдүүд вакцинд хамрагдаж чадахгүй аюулт өвчинд нэрвэгдэх болоод байна. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах тангарагтай эмч нар бусдын эрүүл мэндийг мөнгөөр сольж байхдаа rap нь салгалж, эмээж байсан болов уу. Мөнгө улаан нүд цагаан гэгч тэдэнд нүүрлэж зон олноо хайрлах манатай хандсан тэдэнд ямар цээрлэл тогтоох бол. Эмч нар хээл хахууль, хууль бус үйл ажиллагаа хийдгийг тэд нотлоод өглөө. Энэ мэтээр мөнгө завшигч эмч, эмнэлгийн ажилтан олширвол тоотой хэдэн монголчууд сүйрэхэд ойрхон байна.

Өнөөгийн төрх сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button