Аймшигт ослыг харсан тулах машинист залуу галзуурчээ

Хэрэг хуучраагүй байхад Багахангай дүүргийн Хангай, Чулуутын зөрлөг хооронд хоёр галт тэрэг мөргөлдөж гурван хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аймшигтай осол гарлаа. Ослын шалтгааныг дуудлагын 046-р галт тэрэг Хангай өртөөнөөс хөдлөх үедээ хурдаа хэтрүүлсэн бөгөөд өртөөний дарга хоёр галт тэрэгний тушаалыг буруу өгснөөс болсон хэмээн үзэж байгаа. Галт тэрэгний тормоз барих хугацаа нэг километр байдаг гэнэ.Түүнчлэн ямарваа нэгэн осол гарсан тохиолдолд нэг км зайд тэсрэх бөмбөг зам дээр дэлбэлж дохио өгдөг ажээ. Харин дээрх осолд дохио өгөх ямар ч боломжгүй байсан бөгөөд дохио өгөхөөр явсан хүн 30-40 метр газар явсны дараа хоёр галт тэрэг мөргөлджээ. Мөн тусламж дуудахаар явсан машинист залуу олдохгүй гэх мэдээлэл гадуур байгаа ч үнэн хэрэгтээ аймшигтай осол харсныхаа дараа галзуурч өнөөдрийн байдлаар Шархадны эмнэлэгт хэвтэж байгаа сурагтай. Урд нь ийм төрлийн осол 1981 онд хоёр галт тэрэг мөргөлдөхөд машинистньтуслахмашинчаа галт тэрэгнээс үсрүүлчихээд өөрөө тормозоо татсаар яваад мөргөлдөж амь насаа алдаж байсан түүхтэй.

1985 онд Зүүн хараа өртөөнд осол гарч нэг машинист нас барж байжээ. Үүнээс хойш 2000 онд Улаанбаатар хотоос 580 гаруй км зайтай газар мөн л осол гарч гурван машинист нас барж байсан ба 2002 онд Монросцветмент нэгдлийн хүхрийн хүчил ачсан краз маркын тэрэг зөрлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөргөлдөж нэлээд хэдэн хүний эрүүл мэнд хохирсон. Гэвч одоо болтол уг хэрэг шийдэгдээгүй шүүхийн байгууллагаар шалгагдаад явж байгаа юм байна. Энэ мэтчилэн Улаанбаатар төмөр замд сүүлийн хэдэн сарын дотор таван хүн алтан амиараа хохирч, хэдэн арван тэрбум төгрөгний эрсдэлд хүрлээ. Нэг галт тэрэгний үнэ гэхэд хоёроос гурван тэрбум төгрөг хэмээн албан бус эх сурвалжаас мэдээлсэн. Дарга цэргийн асуудлаа шийдэж чадахгүй дуншиж суух хооронд аймшигт осол гарсан нь манайханд бас нэгийг бодуулсан хэрэг боллоо. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо хөлөө олохгүй хэмээн ардын сайхан үг байдаг. Би дарга болно, би болно гэж цэц булаалдан суухын оронд ажилчидаа эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаад өгөх ухаантан төмөр замд байхгүй гэж үү. Том ярьж албан тушаалын араас үхэн хатан гүйхийн оронд удирдлагаа хурдхан сонгоод эзэнгүй айлд гэгээ оруулахүй бол энэ мэтчилэн аймшигт осол ахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй болоод байна.

Өнөөгийн төрх сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button