Н.Болормаа, Ё.Отгонбаяр хоёр цагаандаа гарчээ

НИТХ-ын даргын , хувьд оролцож болдог юм байж. Харин хар хүний хажуугаар шар хүн гэгчээр Ё.Отгонбаяр ёстой илүү ш дээ хэмээн хотынхон ярьж байна. Түүнийг хотын асуудалд орооцолдож явах зуур заларч суух ёстой өрөө нь ханхайж, нийслэлийн намын ажил үндсэндээ зогсоод байна гэхэд хилсдэхгүй. Даргаа хотын хуралд суух хойгуур өвгөчүүл нь архидаад, багачууд нь таана идсэн мал шиг гүйж давхичихаад ажил нь тааруу явж байгаа юм байна. Тэр хоёрын гар нийлж байгаа нь Нийслэлийн өмчийн газрын даргаар хэнийг тавих вэ гэдэг дээр л хангалттай харагдаж байгаа аж. Хотын мэр нэгэн хүнийг санал болгосон гэх агаад Н.Болормаа, Ё.Отгонбаяр хоёр үүнийг нь үгүйсгэн, цаад утгаараа Ц.Батбаяртай сандал ширээний далд дайн өрнүүлж Нийслэлийн өмчийн газрын ажилтан Б.Дуламсүрэн гэгчийг соёрхон батлуулах санаатай хавсайдаж байгаа ажээ. Б.Дуламсүрэн нь МАСЭХ-ны Удирдах зөвлөлд багтдаг тул түүнд ямар нэгэн сандал ширээ өмчлүүлж өгөхгүй бол болохгүй байгаа бололтой.

Чансаа сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button