Малайз дахь өргөмжит консул Ш.Алтантуяагийн аавд Малайзын төрийн далбааг илгээв

Малайзид амиа алдсан Ш.Алтантуяагийн аав Монголдоо ирж хэвлэлийнхэнд бодит байдлыг танилцуулсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүнээс хойш зарим нэгэн хэвлэлээр Монголын засгийн газраас 305 сая төгрөгийг Ш.Алтантуяагийн ар гэрт тусламж болгон өглөө хэмээн яригдаж байсан. Гэвч үнэн хэрэгтээ засгийн газраас ямар ч тусламж үзүүлээгүй бөгөөд энэ асуудлаар үг дуугарч, нааштай хандсан явдал огт байхгүй гэнэ. Хэдийгээр энэ хэрэгт хоёр улсын хоорондын харилцааны асуудал хөндөгдөх хэдий ч харь нутагт нэг иргэн нь харамсалтайгаар амь үрэгдчихээд байхад түүн ийг хайхардаггүй засгийн газар гэж байдаггүй л баймаар гэж түүний аав хэлж сууна. Харин энэ хэрэгт монголын асуудал хариуцсан өргөмжит консул Датук Сүед тун ч өөриймсөг хандаж байгаа төдийгүй таг чиг байгаа засгийн газрыг гайхаж, Шаарийбуу гуайд бичсэн захидалдаа Нүүдэлчин монголчууд байгаа юу? Арай нүүгээд явчихаагүй биз дээ. Нүүгээд явчихсан бол та надад хаягийг нь өгч явуулаарай хэмээн өгүүлсэн гэнэ. Тэрээр мөн Охиныхоо хэргийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө ганцаараа явж байгаа таны сэтгэлийг би ойлгож байна. Иймээс танд Малайзын тугийг явууллаа. Энэ тугийг та шатааж, дэвсэлж сэтгэлээ онгойлгож болно гэжээ. С.Шаарийбуу гуай охиныхоо хэргийг зөвөөр шийдүүлэхийн тулд Монгол дахь хүний эрхийн байгууллагуудтай уулзаж хамтран ажиллахаар болоод байгаа бөгөөд энз нь цаашдаа гадаадад байгаа монголчуудын асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах гээд олон зүйлд тус нэмрээ өгнө хэмээн үзэж буй гэнэ.
Малайзаас авсан мэдээллээр Абдул Разак батлан даалтанд гарч гэр зуураа байгаа ба түүний хэргийг дотны найз болох тус улсын дэд сайд нь анхааралдаа авч хэргээс мултлан гаргахын төлөө бүхий л хүчээрээ чармайж байгаа гэнэ. Тэрээр Абдултай хамтран зэвсгийн наймаа хийж байсан бөгөөд түүний мэдэлд цэрэг, цагдаа, батлан хамгаалах яамныхан нь байдаг мөн л нөлөө бүхий нэгэн ажээ.

2006.12.2 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button