Цагаан хадыг хар хад болгоогүй гэнэ

Таван толгой транс хувьцаат компаний 2005 оны 6 сард УИХ-ын гишүүн, Ажнайн Бат-Эрдэний санаачлагаар Өмнөговь аймгийн Xанбогд суманд байгуулагдсан байна. Тухайн үедээ Таван толгой компаний олборлосон нүүрсийг авч, зөөвөрлөх үйл ажиллагаа явуулж байснаа, өөрсдөө олборлохоор болж тус компаний газар нутаг дээр олборлолт хийж эхэлсэн аж. Одоогийн байдлаар Tаван толгой транс хувьцаат компани нь 412 ажллагсадтай, 70-80 тонны даацтай 100 хүнд даацын машин, 7-8 эскватор гэх мэтийн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүх ажилчидаа Монгол улсын иргэдээс бүрдүүлэсэн, 100 хувийн монголын хөрөнгө оруулалттай компани ажээ. Өдөрт 2000-3000 тонн нүүрс олборлож, хятадын хил хүртэл зөөдөг ба үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаa бөгөөд өнгөрсөн хугацаанд 300.000 мянга гаруй тонн нүүрс олборлож, экспортлосон байна.
Тэгтэл сүүлийн үед сонин хэвлэлд тэдний үйл ажиллагаа руу илт дайрсан, худал мэдээлэл гарч байгаа нь хүнд даацын машин бариад, жилийн ямар ч улиралд гэр бүлээ тэжээхээр яваа ажилчдыг маань үл тоомсорлосон хэрэг болоод байна гэж компаний удирдлагууд мэдэгдсэн.
Тэд Зууны мэдээ сонины 2006.10.12-ны 245(2381) дугаарт нийтлэгдсэн Tэр мөрөөдлөө биелүүлж чаджээ гэсэн гарчигтай УИХ-ын гишүүн, Ажнайн Бат-Эрдэний тухай болон Өнөөдөр сонины 2006.11.02 ны 256 дугаарт нийтлэгдсэн Таван толгойд зургаадах толгой хэрэггүй мэтийн хэд хэдэн нийтлэлд гарсан үндэслэлгүй мэдээллийг няцааж, нэг талын өнцгийг барьж мэдээлэл нийтлэхгүй байхыг сэтгүүлчдээс хүссэн юм.
Тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрийн тусгай хамгаалалттай газрын орчимд Цагаанхад гэдэг газар нүүрс буулгах түр цэг байгууласан бөгөөд энэ талаарх Цагаан хадыг хар хад болгож байна нийтлэлийг эрс няцаасан. Тухайлбал, Таван толгой транс компани нь төрийн тусгай хамгаалалтай газар, өөрийн дураар үйл ажиллагаа явуулж, ухаж, онгичиж байна. Монголын хууль тэдэнд үйлчилдэггүй бололтой гэсэн мэдээлэл гарсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ тус компани нь Цагаанхадын ойролцоо 40 мкв газар нүүрс түр буулгаад, цаашаа ачих зориулалттай түр цэгийг байгууласан гэж мэдэгдсэн. Тэгээд ч тэр хавийн орчныг хүнд механизмийн мөрөөр тамгалаад байх зүйл байхгүй гэнэ. Хүнд даацын машинууд нь тусгай график, чиглэлийн дагуу 1 замаар л зөөвөрлөх үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Тэгээд ч бидний үйл ажиллагааг юм л болбол өөлөөд байгаа хэрнээ тэнд яг ижил үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын Мон-Фүү шин компаний тухай мэдээлэл огт цацагдахгүй байгаа нь сонин байна. Биднийг үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс бараг жилийн өмнө тэр хавийг тахлаж гүйцсэн эздийг нь ингэж хаацайлаад, элэг нэгт Монголчууд руугаа давшлаад байгаа нь захиалгатай хийгдэж байгаа ажил гэж бид үзэж байна гэж мэдэгдсэн.
Энэ талаарх Таван толгой транс компаний Ерөнхий захирал Д.Дагвадоржийн яриаг сонирхоно уу
үideo1
Таван толгой транс компани нь Хятадад 1 тонн нүүрсээ 36 доллараар өгдөг бөгөөд эндээс 9.89 доллар нь тус уурхайд орж, ажилчдын цалин, дотоод үйл ажиллагаанд зарцуулагддаг, үлдсэн 26.11 доллар нь цэвэр Монгол улсын засагт ордог байна. Гэтэл хаяа нийлсэн Хятадын Мон-Фүү шин компани 1 тонн нүүрсний 8.6 долларыг нь Монгол улсын засгийн газарт өгдөг гэдгийг сануулья. Тэгээд ч тус компани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд ганц ч Монгол ажилчин байдаггүй аж. Ажилд орохоор очсон Монгол ажилчдыг өөрсдийн хүндэрсэн нойлын цаасаа цэвэрлүүлж, идсэн хоолныхоо шавхаруугаа нийлүүлээд өгч байсан тухай хожим тэр ажилчид дэлгэсэн байна.
Энэ үйл ажиллагаанд хяналт тавих ямар ч эрх мэдэл Монгол улсын засгийн газарт байхгүй гэжүү? Өнөөдрийн байдлаар Ханбогд суманд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 5-6 компани байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ компаниудыг эрэн сурвалжилж олж, хууль бус ажиллагааг нь таслан зогсоох ёстой байтал хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ганц нэгхэн компаниараа оролдоод байгаа нь шударга бус байна. Хэрвээ алдаа дутагдал байдаг юм бол бүгдэд нь хариуцлага тооцох ёстой бусуу.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button