300 сая долларын тоног төхөөрөмжийг хуваариллаа

Уг төслийг Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр НYБ-ын хүүхдийн сантай хамтарч гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны 3 сард дуусах ажээ.
Хуваарилалтын ажиллагаанаас хийсэн бичлэгийг эндээс үзнэ үү
үideo1
Японы засгийн газраас нийт 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг уг төслийн хамт олонд бэлэглэсэн бөгөөд Монгол улсын засгийн газрын Эрүүл мэндийн яамны сайд Гүндалайгийн 2006 оны 12 сарын 1-ний өдрийн 387 тоот тушаалаар хуваарилалт явагдсан. Хуваарилалтанд Байгалийн гамшигт өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 6 аймаг хамрагдсан. Тоног төхөөрөмжийн хувьд байгалийн гамшигт болон халдаврт ямар нэгэн өвчний үед ашиглах комьпютер, видео камераас авахуулаад фургон авто машин, холбооны хэрэгсэл гэх мэтийн чухал хэрэгцээт багаж, хэрэгсэл байлаа. Мөн хүрэлцээ хангамжийн хувьд сонирхуулбал, Принтер 13ш, олшруулагч машин 3, видео камер 2, комьпютер 10, зөөврийн радио станц 30, фото аппарат 2, фургон авто амшин 3 гэх мэтчилэн байгаа.
Шувууны томуу хүний томуугийн цар тахалтай тэмцэх сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгаа төсөл-ийн ажлын хэсэгт 6 хүн ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус өвчиийг сeдлах тал дээр их ажил хийсэн бөгөөд үр дүнгийн хувьд маш сайн гэсэн үнэлэлт аваад байгаа ажээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button