Таны амлалт- ДОХ-гүй ирээдүй

Энэ өдөр аймшигт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар залуучууд, ард иргэддээ ойлголт өгөхийн тулд олон ажлыг хийж гүйцэтгэж буйн нэг нь Таны амлалт- ДОХ-гүй ирээдүй хандивын тоглолт байлаа. Тоглолтонд залуучуудын даган дууриаж, үлгэрлэх болсон рок, поп, хип хопын залуу одод оролцож, оюутан залуустайгаа нэгэн үдшийг ДОХ-ын эсрэг тэмцлийн уран дор өнгөрөөлөө.
Уг хандивын тоглолтыг ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд санаачилсан бөгөөд Мөнхийн реп, FIRE, Take off, ICE TOP, Камертон хамтлагийн Мээдээ, Болд нарын хамтлаг дуучид оролцож, Соёлын төв өргөөний ханыг ан цав гартал нь доргио тоглолтыг үзүүлэсэн.
Тоглолтын талаарх зарим нэгэн хамтлаг дуучдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
Камертон хамтлагийн дуучин Мээдээ ийн ярилаа

үideo1
Funk beat хамтлаг та бүхэнд хандаж байна
үideo2
Take off хамтлагийнхан ярьж байна
үideo3
Анх 1992 онд ХДХВ-ын халдвар авсан хүн Монгол улсад анх удаа бүртгэгдэж биднийг хирдхийлгэсэн билээ. Өнөөгийн байдлаар Монгол улсад ДОХ-ын халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдээд байгаа. Энэ тийм ч бага тоо биш. Нэг халдвар авсан хүний ард 100 хүн байдаг гээд бодохоор энэ аймшигт өвчин та бидний алдаж алхахыг анаад зогсож байна.
Мөн нэгэн аймшигт тоо дурьдахад 2005 оны 12 сарын байдлаар Монголд 500 орчим хүн ХДХВын халдвар авсан байх магадлал бий гэсэн тооцоог НYБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан байдаг байна.
1990 он гарсанаар бэлгийн замын халдварт өвчин эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна. Энэ тоо тогтмол өсөх хандлагтаай байгаа нь харамсалтай. ХДХВ-ын халдварт хамгийн өртөмтгий 15-49 насны залуучууд Монголын хүн амын 57 хувийг эзэлдэг байна. ХДХВ-ДОХ-ын тархалттай тууштай тэмцэхгүй бол 2004-2014 онуудад 2.500 хүн Монголд ДОХ-оос шалтгаалж нас барна гэсэн тооцоо гарсан. ДОХ-оор өвчилсөн хүний эмчилгээний шууд өртөг нь жилд 3.6- 10.2 сая төгрөг байгаа нь Монголын дундаж орлоготой гэр бүлийн жилийн орлогоос 2-6 дахин их байна.
Дэлхий дахинд ХДХВ/ ДОХ-ын халдвар анх тархаж эхэлсэн 1981 оноос хойш ойролцоогоор 65 сая хүн ХДХВ-ын халдварыг авч, 25 сая хүн ДОХ-ын улмаас нас баржээ. Өнгөрөгч 2005 онд 2.8 сая хүн ДОХ-ын улмаас нас барж, 4.1 сая хүн ХДХВ-ын халдварыг шинээр авчээ. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд 38.6 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна. Тэдний 17.3 сая эмэгтэйчүүд, 2.3 сая нь 15-аас доош насны хүүхэд байна. Дэлхий дахинаа минут тутамд 15-аас доош насны нэг хүүхэд ДОХ-ын улмаас нас барж байна. Жил бүр 600.000 хүүхэд эхээс ХДХВ-ийн халдвартай төрж байгаа бөгөөд тэн хагас нь тав хүртэл насалж байна гэсэн тооцоо байдаг.
Тэгэхээр энэ аюул бидний өмнө тулгараад байгаа нь харагдаж байна. Бидний цөөхөн Монголчууд дэлхийн хагасыг эзэлж явсан тэр үе шигээ эв нэгдэлтэйгээр аюулын эсрэг тэмцвэл 21-р зууны тахалын урд том хана босгож чадах билээ. Хамтдаа сэргийлцээе, хамтдаа тэмцэцгээе!

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button