Улс төрч эмэгтэйчүүдийн нэгдсэн цугларалт болж байна

Тус семинарыг АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Бүгд найрамдах эмэгтэйчүүдийн холбоо, Эх орон гэр бүл эмэгтэйчүүдийн холбооноос хамтран зохион байгууласан.
Семинарын үеэр улс төр судлаач, Эх орон намын улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэтуул Манлайлал Улс төрч эмэгтэйчүүдийн манлайлал, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо Квотын механизм, эрх зүйн орчин сэдвээр МАСЭХ-ны тэргүүн, Удирдлагын академийн профессор Д.Алтай, АЭХ-ны тэргүүн, доктор Б.Дэлгэрмаа Сонгуулийн кампанит ажил, ИЗН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, Lady төвийн захирал Б.Лхагвадулам Лидер эмэгтэйчүүдийн хувь хүний маркетинг олон түмний ухамсарт туссан дүр төрх, төсөөлөл, имижелогийн зарим асуудал сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, оролцогсдийн асуултанд хариулт өгсөн юм.

Илтгэл тавьсан удирдагч эмэгтэйчүүдийн илтгэлээс сонирхуулбал, МАСЭХ-ны тэргүүн, Удирдлагын академийн профессор Д.Алтай Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо Квотын механизм, эрх зүйн орчин илтгэлдээ дөрвөн асуудлыг авч үзсэн байна. Тухайлбал, 1995 онд Бээжинд НYБ-ын ивээл дор болсон дэлхийн эмэгтэйчүүдийн IҮ бага хурал, түүнээс баталсан үйл ажиллагааны хөтөлбөр нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн асуудалд шинэ хандлагыг авчирсан. 2002 оны НYБ-ын дэлхийн төр, засгийн тэргүүний оролцсон тусгай чуулганаас батлагдсан Мянганы тунхаглал болон Мянганы хөгжлийн зорилтуудыг томьёолон тодорхойлосон, 2005 онд НYБ-ын эмэгтэйчүүдийн сангаас Дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил нэртэй илтгэл гарсан нь дэлхийн улс орнууд өөрийн орны улс төр, эдийн засаг, нийгэм-сэтгэлгээний хүрээнд шинэчлэл хийж чадсан юм. Дэлхий дахинаа улс төрд эрчүүдээс илүүгээр оролцож, тив дэлхийн хэмжээний асуудлыг шийдэхэд гар бие оролцож байгаа олон эмэгтэй байдаг. Эндээс нэр дурдвал, 2005 онд Африк тивд анхны эмэгтэй ерөнхийлөгч Жонсон Сирлеф Либери, 2006 оны латин америкийн оронд анхны эмэгтэй ерөнхийлөгч М.Бачелет Чили улсад сонгогдлоо гээд олон эмэгтэйчүүд байна. Манай оронд улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо он онуудад өөр байсан байна. 1980 онд АИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 24.9 хувьтай байсан бол 1992 оны сонгуулиар 3.9 хувь болон буурч, 1998 онд 10.5 хувь, 2002 онд 11.8, 2004 онд 6.5 хувь болж буурсан нь олон намын тогтолцоонд шилжээд, сонгуульд өрсөлдөж, нэр дэвших үйл явц төвөгтэй болж ирсэн, сонгуулийн систем, намуудын эмэгтэйчүүдийг дэжмих асуудал муу байгаатай холбож үзэх үндэстэй. Одоогийн байдлаар нам доторх эмэгтэйчүүдийн төлөөлөл бас л хангалтгүй байгаа. Бид энэ байдлыг 25 хувь хүртэл өсгөхөөр чармайж байна. Социнтерний намуудтай орнуудад энэ үзүүлэлт ямар байдгийг авч үзье. Австри, Итали, Испани гэх мэтийн орнуудад 40 хувийн кводтой байдаг бол АНУ-ын ардчилсан социалист нам 50, хөгжиж буй Африк, Латин Америкийн орнууд 20-30 хувийн кводтой байдаг. Манай улс энэ зэрэглэлд орж байна…. гэж илтгэлдээ дурдлаа.
Ямартай ч манай улс төрч эмэгтэйчүүд уулзаж чуулсанаар улс төр дөхь эмэгтэйчүүдийн оролцоог ахин нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллана. Гэхдээ энд зөвхөн тооны асуудал яригдаагүй гэдгийг та бүхэнд сануулах нь зүйн хэрэг болов уу. Улс төрд эмэгтэйчүүд орсоноор, тэдний оролцоо улс төрд нэмэгдсэнээр хамгийн наад зах нь л гэхэд хэт туйлширсан агрессит үзлийг нийгэмд сааруулж, аливаа асуудлыг аядуу зөөлөн шийдэх хэвшлийг бий болгох сайн талтай гэж Эх орон намын улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэтуул Манлайлал Улс төрч эмэгтэйчүүдийн манлайлал илтгэлдээ дурдсан байсан. Төгсгөлд нь Дэлхий дахинаа Tөмөр хадагтай гэж алдаршсан Маргарет Тетчерийн Хэлэх үг бэлдүүлэх бол эрэгтэй хүнд ханд, Харин чухал үйлийг бүтээлгэх бол эмэгтэй хүнд даалга гэсэн үгээр мэдээллээ төгсгөе.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button