Татварын шинэчилсэн хуулиуд гарлаа

Тус сургалт, семинар нь 2,3 нд үргэлжлэх бөгөөд татварын онол арга зүй болон аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, мөн чанар, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулыгн агуулага мөн чанар гэх мэт сүүлийн үед татварын хуулинд нэмэгдэж болон шинэчлэгдэж орсон заалтуудыг татварын байцаагч болон харилцагч байгуулагуудад ойлгуулах зорилготой байлаа.
Та бидний төлсөн татвар төрийн зардлыг санхүүжүүлэх, эдийн засгийн тэнцвэрийг хангах, орлого эд хөрөнгийн шударга хуваарилалтад нөлөөлөх гэсэн үйл ажиллагаануудад зарцуулагддаг. Тэгэхээр бидний төлсөн татвараар өнөөдөр эх орон маань хөгжиж дэвшиж байдаг ажээ. Тэгвэл татварын шинэ хуулиуд батлагдсанаар татварын шинэ орчин бүрдэж, харилцагч хоёр талын ойлгомжгүй асуудлуудыг шийдэж өгөхөд дөхөм болсон байна.
Энд нэг зүйлийг тодруулахад Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль батлагдсантай холбогдуулан дараах хуулиуд хүчингүй болсныг мэдэгдэе.
1.1 Иргэний үнэмлэх хэвлэх материал, хэвлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн баталсан хууль
1.2 Мянганы зам төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн баталсан хууль
1.3 Булган-Мөрөнгийн чиглэлийн агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах төслийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх материал, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын 2003 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн баталсан хууль
1.4 Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-ний Оросын холбооны улсаас имортлож байсан цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн баталсан хууль
1.5 Зарим материал, машин, механизм, тоног төхөөрөмж, бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын 2005 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн баталсан хууль
зэргийг хүчингүйд тооцож, шинэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2007 оны 01 сарын 01-ээс эхлэн мөрдөхөөр боллоо.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button